Энэтхэгийн алдарт бөх Кумар хүн амины хэрэгт сэжиглэгдэж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 12

Энэтхэгийн чөлөөт бөхийн домог Сушил Кумар олимпын мөнгө, хүрэл медальтай, дэлхийн аварга бөх.

Indian Wrestling-д бичсэнээр алдарт бөх хүн амины хэрэгт сэжиглэгдэж байгаа гэнэ. Кумар оргон зайлсан бөгөөд Цагдаагийн газраас түүнийг эрэн сурвалжилж байна.

Кумар энэ сарын эхээр Сагар Данкад хэмээх сонгомол барилдааны бөхтэй маргалдаж, зодолдсон байна. Зодооны дараа ч тайвшраагүй Кумар найзуудаа дагуулан, Сагарыг хашраахаар очжээ. Тэд түүнийг гэрээс нь гаргаж, зодсон төдийгүй буудаж, амь насыг нь хохироожээ.

Энэтхэгийн чөлөөт бөхийн холбооноос “Кумар Энэтхэгийн чөлөөт бөхийн нэр хүндийг гутаалаа” гэж албан мэдэгдэл гаргажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.179.236) 2021 оны 05 сарын 12

Энэтхэг Тувшинбаяр л байна ш дээ, хаа газрын бехчууд ялгаагуй ээ, гэхдээ манай орк бехчууд бол бур онцгой

1  |  0
Top