Тажикстаны шигшээ багийн дасгалжуулагч солигдоно

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 14

Тажикстаны хөлбөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Усман Тошев Узбекистаны Бухар багийн Ерөнхий захирлаар ажиллахаар болсон байна.

Узбекистаны хэвлэлд ярилцлага өгөхдөө тэрээр шигшээ багийн ажлаа хүлээлгэн өгөх болсноо хэлжээ.

Усмон Тошев “Би өөр ажилд орох болсон ч багаа замын голд хаяхгүй. Ирэх зургадугаар сард 2022 оны ДАШТ-ий урьдчилсан шатны хоёр тоглолт биднийг хүлээж байгаа. Тэр тоглолтод би багаа удирдана. Хийсэн ажлаа дуусгана” гэж ярьсан байна.

Тажикстаны баг Ази тивийн урьдчилсан шатны F хэсэгт хоёрдугаар байрт явж байгаа. Хэрэв хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн найман багаас үзүүлэлтээр эхний дөрөвт багтаж чадвал дараагийн шатанд шалгарах боломжтой байгаа юм.

Манай шигшээ баг зургадугаар сарын 7-нд Японы Осака хотод Киргизийн багтай сүүлийн тоглолтоо хийх билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top