МҮОХ, “Евро Трэвел” компанитай хамтран ажиллах гарын үсэг зурлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 14

Монголын Үндэсний Олимпийн Хороо, “Евро Трэйвел” компанитай "Парис-2024" олимпийн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгууллаа.
 

Уг гэрээний дагуу “Евро Трэйвел” компани нь “Парис-2024” олимпийн наадмын хөгжөөн дэмжигч-жуулчдыг зохион байгуулж оролцуулах тусгай эрхийг авах юм. Энэхүү гэрээнд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, “Евро Трэйвел” компанийн Ерөнхий захирал Ц.Ганзориг нар гарын үсэг зурав.

"Парис-2024" олимпийн наадмын ТУСГАЙ ЭРХ-ийг авснаар “Евро Трэвел” компани нь Олимпийн бэлгэдэл таван цагаригийг сахин хамгаалах тухай Найробийн гэрээ, Дэлхийн оюуны өмчийн конвенци, Монгол улсын Оюуны өмчийн тухай хууль тогтоомжоор хамгаалагдаж баталгаажих юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top