Америкийн Forbes сэтгүүлийн газраас саяхан 2021 оны Хамгийн орлоготой тамирчдын чансааг гаргахад Ирландын холимог тулаанч Конор Макгрегор тэргүүлсэн билээ.
Конор энэ чансааны эхэнд бичигдсэндээ тун баяртай байгаагаа твиттер хуудсаараа илэрхийлсэн юм.
Тэрээр “Бид чадлаа. Намайг бизнес эрхлэгч гэдгээр минь хүлээн зөвшөөрсөн Forbes-д баярлалаа. Энэ жагсаалтын тэргүүлэх нь миний эртний мөрөөдөл байсан” гэж бичсэн байв.
Конор МакГрегор - $180 сая
Спортын төрөл – Холимог тулаан
Цалин, шагналын мөнгө - $22 сая
Зар сурталчилгааны гэрээ - $158 сая
Нас - 32 нас
Конорын орлогын ихэнхийг Proper No. Twelve брэнд виски оруулсан. Энэхүү брэндийг үйлдвэрлэдэг Proximo Spirits компанийхаа хувьцааг тэр 150 сая ам.доллароор зарсан юм. Мөн Roots of Fight хувцасны брэнд, Dystopia: Contest of Heroes видео тоглоомноос их мөнгө орж иржээ.
Сэтгэгдэл ( 0 )