Алдрын танхимд Кобе Брайантад зориулсан үзэсгэлэн нээгдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 15

Нейсмитийн нэрэмжит сагсан бөмбөгийн Алдрын танхимаас Кобе Брайантад зориулсан тусгай үзэсгэлэн гаргалаа. Энэхүү үзэсгэлэн Кобе Брайантыг Алдрын танхимд залах ёслолын өмнө болж байгаагаараа онцлог юм.

Алдрын танхимд Кобегоос гадна Руди Томьянович, Кевин Гарнетт, Тим Данкан, Тамика Кэтчингс, Эдди Саттон, Барбара Стивенс, Ким Малки, Патрик Бауманн нар орж байна.

НБА-гийн таван удаагийн аварга Кобе Брайант 2020 оны нэгдүгээр сарын 26-нд нисдэг тэрэгний ослоор амиа алдсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top