Катар 2022 дэлхийн аваргын тэмцээний урьдчилсан шатны Азийн F хэсэгт Япон, Тажикстан, Киргиз, Мьянмар, Монголын багууд өрсөлдөж байгаа. Японы баг 15 оноотой тэргүүлж, Тажикстан 10 оноотой удаалан, Киргиз 7, Мьянмар 6, Монголын баг 3 оноотой байгаа билээ.
Азийн F хэсгийн үлдсэн тоглолтууд Японд явагдахаар болсон.
Киргизийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Александр Крестинин ирэх зургадугаар сарын 7-нд Монголтой тоглох бүрэлдэхүүнээ зарлалаа. Киргизийн баг тавдугаар сарын 30-наас бэлтгэлдээ гарч, зургадугаар сарын 2-нд Осакад очих төлөвлөгөөтэй байна.
Киргизийн шигшээ баг
Хаалгач: Валерий Кашуба, Кутман Кадырбеков ("Дордой"), Эржан Токотаев ("Алга");
Хамгаалагч: Валерий Кичин ("Енисей", ОХУ), Тамирлан Козубаев ("Шинник", ОХУ), Бекжан Сагынбаев, Авазбек Откеев, Айзар Акматов, Мустафа Юсупов, Кайрат Жыргалбек уулу, Александр Мищенко (бүгд "Дордой"), Алмаз Маликов ("Алай");
Хагас хамгаалагч: Фархат Мусабеков, Турсунали Рустамов ("Дордой"), Ахлидин Исраилов, Эльдар Молдожунусов ("Алай"), Бахтияр Дуйшобеков ("Шейх Рассел", Бангладеш), Муролим Ахмедов ("Полис Клаб", Бангладеш), Эдгар Бернхардт ("Андижан", Узбекистан), Алимардон Шукуров ("Неман", Беларусь), Одилжон Абдурахманов ("Бунедкор", Узбекистан), Гулжигит Алыкулов ("Кайрат", Казахстан);
Довтлогч: Мирлан Мурзаев, Абай Боколеев ("Дордой"), Эрнист Батырканов ("Кызыл-Жар", Казахстан).
Нөөцөнд хаалгач Павел Матяш ("Алга"), хамгаалагч Акрамжон Умаров ("Алай"), Кайрат Изаков ("Абдыш-Ата"), хагас хамгаалагч Азим Азаров ("Алга"), Азиз Сыдыков ("Дордой") нар дуудагдсан байна. Германы легионер Виктор Майер, Виталий Люкс нарыг энэ удаад дуудсангүй.
Сэтгэгдэл ( 0 )