Коби Брайант Алдрын танхимд заларлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 17

НБА-гийн Лейкерс багийн алдарт тоглогч агсан Коби Брайантыг сагсан бөмбөгийн Алдрын танхимд залах ёслол боллоо.

Алдрын танхимд орох алдартнуудын нэрийг 2020 онд зарласан ч цар тахлын улмаас ёслол хойшлогдоод байсан юм.
 


Кобигоос гадна Алдрын танхимд НБА-гийн аварга Тим Данкан, Кевин Гарнетт, олимпын аварга Тамика Кэтчингс, дасгалжуулагч Руди Томьянович, Ким Малки, Барбара Стивенс, Эдди Саттон, менежер Патрик Бауман нар элсэн оржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top