Жүдо: Монгол, Япон хүүхдүүд онлайн хамтарсан бэлтгэл хийлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 19

Токиогийн олимпод оролцох Монголын жүдо бөхийн шигшээ багийн байрлах Изүнокүни хотын жүдоч хүүхдүүд, Монголын жүдо академийн өсвөрийн жүдочидтой онлайн хамтарсан бэлтгэл хийлээ.

Сургалтыг Монголын Жүдо Академи зохион байгуулсан бөгөөд Изүнокүни хотын 20 гаруй өсвөрийн тамирчид багшийн хамт оролцож, туршлага солилцсон юм. Хөл хорионы үед гэртээ хийж болох бэлтгэл, хүчний дасгалууд хийж, нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

Изүнокүни хотод 2018 оны 12 дугаар сард болсон Өсвөр үеийн олон улсын тэмцээнд Монголын Жүдо академийн баг тамирчид амжилттай оролцож, багийн ангилалд түрүүлж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top