Францын хөлбөмбөгийн холбооноос ирэх сард болох Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох бүрэлдэхүүнээ танилцууллаа.
Францын шигшээ баг
Хаалгач: Уго Льорис (Тоттенхэм Хотспур), Майк Меньян (Лилль), Стив Манданда (Лион),
Хамгаалагч: Люка Динь (Эвертон), Лео Дюбуа (Лион), Преснель Кимпембе (ПСЖ), Жюль Кунде (Севилья), Клеман Лангле (Барселона), Лукас Эрнандес, Бенжамен Павар (хоёул Бавари), Рафаэль Варан (Реал), Курт Зума (Челси),
Хагас хамгаалагч: Н'Голо Канте (Челси), Тома Лемар (Атлетико), Поль Погба (Манчестер Юнайтед), Адриен Рабьо (Ювентус), Мусса Сиссоко (Тоттенхэм Хотспур), Корентин Толиссо (Бавари),
Довтлогч: Виссам Бен-Йеддер (Монако), Карим Бензема (Реал), Кингсли Коман (Бавари), Усман Дембеле, Антуан Гризманн (хоёул Барселона), Оливье Жиру (Челси), Килиан Мбаппе (ПСЖ), Маркус Тюрам (Боруссия М).
Энэ мэдүүлгийн гол онцлог нь Реал Мадрид багийн довтлогч Карим Бензема бараг зургаан жилийн дараа шигшээ багт эргэн ирсэн явдал байлаа. Карим хамгийн сүүлд 2015 оны аравдугаар сард Армений багийг 4:0 бут ниргэсэн тоглолтод оролцож, хоёр гоол хийж байв. Гэвч багийн анд Матье Вальбуэныг секс бичлэгээр айлган сүрдүүлж, мөнгө нэхсэн гэмт хэрэгтнүүдтэй холбоотой байсан шалтгаанаар шигшээ багаас хасагдсан. Энэ хэрэг өндөрлөөгүй байгаа бөгөөд ирэх намар Шүүх хурал нь болох юм.
Карим Бензема твиттер хуудсандаа “Надад итгэл үзүүлэн, Францын шигшээ багт дахин урьсанд баяртай байна, бахархаж байна. Намайг байнга дэмжиж байсан гэрбүл, анд нөхөд, баг хамт олон доо баярлалаа” гэж бичсэн байлаа.
Сэтгэгдэл ( 0 )