Шави Эрнандес Бразилын шигшээ, Борусси багуудад татгалзжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 19

Катарын Аль-Садд багийн ерөнхий дасгалжуулагч Шави Эрнандес саяхан багтайгаа гэрээгээ 2023 он хүртэл сунгасан билээ.

AS-д бичсэнээр гэрээгээ сунгахаас нь өмнө түүнийг авах гэж Бразилын шигшээ  болон Германы Борусси багууд оролджээ. Дортмундын Борусси гурван жилийн гэрээ санал болгосон бол Бразилын хөлбөмбөгийн холбооноос 2022 оны Дэлхийн аваргын тэмцээнд шигшээ багийнхаа туслах дасгалжуулагчаар ажиллуулах сонирхолтой байсан гэнэ. Бразилын шигшээ баг тус тэмцээнд амжилттай оролцвол Шавид ерөнхий дасгалжуулагчийн албыг өгнө гэж амалсан ч Шави хүлээн аваагүй байна.

Шави 2015 онд Барсагаас гарч, Аль-Садд багтай нэгдсэн. 2019 онд зодог тайлаад багийнхаа дасгалжуулагч болж, 2020/2021 улиралд нэг ч ялагдалгүйгээр Катарын лигт түрүүлж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top