ЕВРО 2020: ОХУ-ын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 19

ОХУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Станислав Черчесов Евро-2020 тэмцээнд оролцох шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг зарлалаа. Мэдүүлэгт нийт 30 тоглогч багтсан бөгөөд эцсийн мэдүүлэгт 26 хөлбөмбөгч үлдэх юм.

Хаалгач: Юрий Дюпин ("Рубин" Казань), Андрей Лунев ("Зенит" Санкт-Петербург), Матвей Сафонов ("Краснодар"), Антон Шунин ("Динамо" Москва).

Хамгаалагч: Георгий Жикия ("Спартак" Москва), Игорь Дивеев, Марио Фернандес (хоёул ЦСКА Москва), Роман Евгеньев ("Динамо" Москва), Юрий Жирков, Вячеслав Караваев (хоёул "Зенит" Санкт-Петербург), Федор Кудряшов ("Антальяспор" Турк), Илья Самошников ("Рубин" Казань), Андрей Семенов ("Ахмат" Грозный).

Хагас хамгаалагч: Дмитрий Баринов, Рифат Жемалетдинов, Максим Мухин (бүгд "Локомотив" Москва), Александр Головин ("Монако" Франц), Арсен Захарян, Даниил Фомин (хоёул "Динамо" Москва), Роман Зобнин ("Спартак" Москва), Алексей Ионов ("Краснодар"), Далер Кузяев, Андрей Мостовой, Магомед Оздоев (бүгд "Зенит" Санкт-Петербург), Денис Макаров ("Рубин" Казань), Алексей Миранчук ("Аталанта" Итали), Денис Черышев ("Валенси" Испания).

Довтлогч: Артем Зюба ("Зенит" Санкт-Петербург), Антон Заболотный ("Сочи"), Александр Соболев ("Спартак" Москва).

Мөн тамирчдын гэмтэл зэрэг тохиолдолд дуудагдах долоон нөөц тамирчны тоонд хаалгач Александр Максименко ("Спартак" Москва), хамгаалагч Игорь Смольников ("Краснодар"), Дмитрий Чистяков ("Зенит" Санкт-Петербург), хагас хамгаалагч Юрий Газинский ("Краснодар"), Даниил Лесовой ("Динамо" Москва), Резиуан Мирзов ("Химки"), довтлогч Федор Смолов ("Локомотив" Москва) багтжээ.

ОХУ-ын шигшээ баг маргаашнаас цугларалтад гарч, зургаалугаар сарын 1-нд Польш, 5-нд Болгарын багтай нөхөрсөг тоглолт хийнэ. Тэд Бельги, Финланд, Данийн багтай нэг хэсэгт ороод байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top