Японы мэргэжилтэн Шюүичи Масэ Монголын шигшээ баг болон 23 хүртэлх насны шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллахаар болж, 2023 оны нэгдүгээр сар хүртэл гэрээ байгуулсан билээ.
Шюүичи Масэ 2006 онд Чибагийн Жеф Юнайтед багийн дасгалжуулагч Ивица Ошимийн туслах, орчуулагчаар ажиллаж, дасгалжуулагчийн гараагаа эхэлсэн. Fagiano Okayama, Токио Верди багуудад туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан. 2015-2016, 2017-2018 онд Эхимэ, 2018-2019 онд Blaublitz Акита багуудыг удирдаж байв. Англи, испани, хорват, португал хэлтэй. 1996 онд Америкийн United Soccer League-т очсоноосоо хойш Мексик, Гватемал, Сальвадор, Хорват, Сингапурын лигт тоглож байгаад 2002 онд Японд эргэн ирээд зодог тайлсан.
Түүнтэй Японы спортын сэтгүүлч уулзаж, ярилцжээ.
-Монголын шигшээ багт ажиллах боллоо.
-Хүнд хэцүү ч маш их урам зориг өгсөн ажил гэж бодож байна. Багаа амжилтад хүргэхэд Акита мужид өнгөрүүлсэн ажлын туршлага их хэрэг болох болно.
-Яагаад Монголд ажиллах саналыг хүлээн авсан бэ?
-Blaublitz Акита багаас гарснаас хойш ажлын хэд хэдэн сонирхолтой санал ирсэн. Гэхдээ би тоглогчдынхоо ур чадварыг сайжруулан, хөгжүүлж чадах нөхцөл бүрдсэн багт л ажиллана гэж шийдсэн байсан. Монгол бол энэ зорилгод минь яг таарсан газар гэж бодож байгаа.
-Монголын шигшээ багийн талаар?
-Монголын шигшээ баг 2022 оны ДАШт-ий урьдчилсан тоглолтод Японы багт 0:6, 0:14 гэсэн хоёр том ялагдал хүлээсэн. Гэхдээ 14:0-оор ялагдсан тоглолтод ч тамирчид нь сүүлийн шүгэл хүртэл гүйж байлаа. Гүйх, тэмцэх бол хөлбөмбөгчин хүний хувьд маш чухал зүйл. Монголчуудын энэ чанарыг улам сайжруулах тал дээр ажиллана.
-Таны удирдаж байсан Акитагийн баг саяхан Хоёрдугаар лигт дэвших эрх авсан.
-Би Чибатай хийсэн тоглолтыг нь очиж үзсэн. Ур чадвар, техникийн хувьд Чиба нь илүү ч Акитагийн тоглогчид багаараа гүйж, багаараа тэмцсэний дүнд ялсан. Акитад эзэмшсэн мэдлэг, өөрийн хэв маягийг Монголд хэрэгжүүлэх болно.
Сэтгэгдэл ( 3 )
Монголын шигшээ баг Японд 14:0 хожигддог тоглолт бол цэвэр дасгалжуулагчийн алдаа.Ямар багтай яаж тоглох вэ гэдэг тактик байх ёстой
Тоглолт техникгүй гүйгээд л байдаг баг гэж хэлж. Хатуу ч гэсэн үнэн .
tolgoigoo ajil.ha medehgui guih.s uur chadahgui hoilg.n gaihsan da japanch.d delhiin shevsheg bolson bizdee asa avg.n nuur.g ulailgasandaa