Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо өнөөдөр Зүүнбаян төмөр зам ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц болон Зүүнбаян төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Банзрагч нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Нийтийн биеийн тамир, иргэдийн бие бялдрын боловсрол, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл чийрэг өв тэгш хүмүүжлийг нийтэд сурталчлах, төлөвшүүлэх, спортын сургалт-дасгалжуулалтын төлөвлөлт, төлөвлөгөө, арга зүйн талаар онол практик, технологийн орчин үеийн ололт, амжилтыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, Биеийн тамир, спортын шинжлэх ухааныг хөгжүүлэх, сургалт, семинар, эрдэм шинжилгээний онол-практикийн олон улсын болон дотоодын бага хурлыг хамтран зохион байгуулах, спортын холбоодын үйл ажиллагааг дэмжих зэрэг бүх чиглэлд хамтран ажиллах юм.
Биеийн тамир, спортын улсын хороо
Сэтгэгдэл ( 3 )
МАН солиорхын яаж хамтарч ажиллах юм бэ
МАН солиорхын яаж хамтарч ажиллах юм бэ
Тэмээ ямаа шиг хаха