Энэ зуны спортын томоохон арга хэмжээний нэг нь Торгоны зам олон улсын ралли уралдаан юм. Өчигдөр Москва хотод зохион байгуулагчид тус ралли уралдааны маршрутыг эцэслэн баталлаа.
11 дэх удаагаа явагдаж байгаа тус ралли энэ жил ФИА-гийн Дэлхийн Цом, мотоциклийн кросс-кантри раллигийн Дэлхийн аваргын тэмцээний статустай явагдана.
Нээлт Оросын Омск хотод долоодугаар сарын 1-нд болно. Ралли нийт 10 шаттай. Уралдаан Омскоос гарч, Сибирь, Алтайн уулаар дамжин, Монголд ирж, Говь, талаар үргэллжэн, 11-нд Улаанбаатарт барианд орно. Ой тайга, хээр тал, говь цөл, уул нуруу, гол мөрөн туулсан байгалийн бүхий л бүс нутгийг дайран өнгөрсөн том уралдаан болох болно. Анх Монгол, ОХУ, Хятад гэсэн хөрш гурван оронд явагдах байсан ч Хятад улс цар тахлын улмаас нэрээ татсан билээ.
Олон улсын Торгоны зам 2021 ралли
ОХУ-ын Ерөнхийлөгч, Засгийн газар, Спортын яамны дэмжлэгтэйгээр явагдана.
2021 оны долдугаар сарын 1-11. Нийт 5400 км зайг туулна.
30.06.2021
Техникийн үзлэг
01.07.2021
Албан ёсны нээлт
02.07.2021
1-р шат ОМСК — НОВОСИБИРСК
03.07.2021
2-р шат НОВОСИБИРСК — ГОРНО-АЛТАЙСК
04.07.2021
3-р шат ГОРНО-АЛТАЙСК — ӨЛГИЙ
05.07.2021
4-р шат ӨЛГИЙ — ХОВД
06.07.2021
5-р шат ХОВД — ХОВД
07.07.2021
6-р шат ХОВД — АЛТАЙ (марафон)
08.07.2021
7-р шат АЛТАЙ — АЛТАЙ (марафон)
09.07.2021
8-р шат АЛТАЙ — БАЯНХОНГОР
10.07.2021
9-р шат БАЯНХОНГОР — УЛААНБААТАР
11.07.2021
10-р шат УЛААНБААТАР — УЛААНБААТАР
Сэтгэгдэл ( 2 )
сдаакууд оросоос халдвар чирч ирэх гээд ядчихиймаа тэр баянхонгортоо бариагаа хийгээд зтэндээсээ цаашаа зайлаарай
Алтайг Баянхонгорын нутаг дээр, Баянхонгорыг дундговь аймгийн нутаг дээр андуурсан маршрут байна. Андуурөл гэдэг маршрутаар уралдаж эндүүрэл гэдэг барианд орох ОУ ын уралдаан гэаэд хаашаа юм 2 улсын тойрон аялал маягийн эд байна.