АНУ-ын Инидиана мужийн Уитлид НБА-гийн тоглогч асан Калеб Свониганы шүүх хурал боллоо. Шүүх хурал дээр 24 настай Калеб марихуан машиндаа авч явснаа хүлээн зөвшөөрсөн байна.
Гэхдээ түүнд хорих ял оноосонгүй. 180 өдрийн тэнсэн харгалзах шийдвэрийг шүүхээс гаргалаа.
Свониган 2020 оны арванхоёрдугаар сарын 23-нд баривчлагдсан. Тэрээр хурд хэтрүүлсэн хэргээр баригдахдаа 1,5 кг марихуан авч явсан нь илэрсэн юм.
Свониган 2017 оны драфтаар Портленд Трэйл Блэйзерс багт очиж байсан. 2020 оны дундуур багаасаа хасагдаад огцом жин нэмж эхэлсэн. Шүүх хуралд ирэхдээ тэр 180 кг болсон байлаа.
Сэтгэгдэл ( 0 )