Хөл хорионы дэглэм зөрчсөн Асаноямаг тэмцээнээс хаслаа

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 20

Цар тахлын үед тэмцээнээ амжилттай зохион байгуулахаар хичээн зүтгэж байгаа Сүмо бөхийн холбоонд сүүлийн хэд хоногт асуудал дараалан гарсаар байна.

Тэмцээн эхлэхээс өмнө дээд зиндааны Рюүдэний нууц амраг нь хүүхэдтэй болсон хэрэг илэрч, Зуны тэмцээнд барилдах эрхээ хасуулсан бол энэ удаад холбооны нүүр царай болсон Асанояма хэрэгт орооцолджээ.
 


Холбооноос бөхчүүдийг банцүкэ гарснаас хойш болон тэмцээний үеэр гадуур гарахыг хориглосон шийдвэр гаргаад удаж байгаа.

Харин Асанояма шөнийн цэнгээний газарт очсон нь шар хэвлэлийн папарацци нарын дуранд өртжээ. Асанояма хөл хорионы дэглэмийг зөрчсөнөө эрс үгүйсгэж, гүтгэлэг хэмээн мэдэгдсэн тул Холбооноос энэ тэмцээнд барилдахыг зөвшөөрсөн. Гэвч Бүншюн сэтгүүлийн газраас түүний очсон цэнгээний газар, цаг, зурагтай нь гарган ирсэн тул хэргээ хүлээхээс өөр аргагүй байдалд орлоо.

Сүмо бөхийн холбооноос түүнийг өнөөдрөөс эхлэн зуны тэмцээнээс хаслаа. Асанояма долоо даваад байсан ч 50 хувийн амжилтаа үзүүлж амжаагүй байсан. Нагоя башёд кадобан болох нь тодорхой. Гэхдээ тэмцээний дараа болох Холбооны хурлаар озэки цолыг нь хураан авах, гурван башё барилдах эрхийг нь хасах шийтгэл оноох магадлал өндөр байна. Өнгөрсөн жил ижилэхн хэрэг өдүүлсэн Аби гурван тэмцээн барилдах эрхээ хасуулж, одоо макүшитад барилдаж байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.178.212) 2021 оны 05 сарын 23

Манай ундэсний бехийхен эднээс улгэр аваасай

4  |  0
Бат(192.82.84.75) 2021 оны 05 сарын 22

Шудрага юмаа

3  |  0
Арай ч дээ(139.5.217.66) 2021 оны 05 сарын 23

Яагаад улсынхаа нэр хүндийг бодохгүй өчүүхэн хүмүүс вэ

1  |  0
Энх(192.82.76.181) 2021 оны 05 сарын 22

Яаж япон лугаа хөгжих вэ, Шатар даргаа.

4  |  0
Зо (103.57.94.224) 2021 оны 05 сарын 21

Харамсалтай! Озеки дотроос хамгийн ирээдүй тэй залуу нь!\n

0  |  0
Gghj(112.164.77.108) 2021 оны 05 сарын 20

Buxchvvd bol shynaliin tylamnyyd bolsonshde svvliin ved xvn chanar gej bhgv xugiin bertigchin xyvia bodson novshnyyd niigmiin sain vilsd xezeech orolysogvi mungutei garyudiin gazriin xervvl deer xamgaalagch devjeen deer naimaa uur giigvvlex gavya bhgviee

0  |  0
OO ZAZA(124.158.71.56) 2021 оны 05 сарын 23

MANAID BOL DOPING SHAAGAAD L AVARGA BOLOOD L 5 URUU BAIR , 2 -3 MASHIN SHAAGAAD L YAMAR CH HAROIUTSLAGA BHGUI HAHAAHA

7  |  0
Зочин(192.82.67.234) 2021 оны 05 сарын 22

Манайд бол хорио цээрийн дэглэм зөрчин жагсаал цуглаан өлсгөлөн суулт зарлаж, иргэдийг татан оролцуулан бөөгнөрөл үүсгэж байхад тэдэнд ямар ч арга эмжээ авахгүй.

4  |  1
иргэн(202.55.188.86) 2021 оны 05 сарын 22

манайл допин хэрэглээд хариуцалга хүлээхгүй миний зөв шахуу юм яриад л явж байна монгол шударга ёс хөлийн шивэртэй холилдожээ ман ан 2 байхад шударга ёс ярих нь бүү хэл мөрөөдөөд ч хэрэгүй болжээ энэ улс колон болж байж шударга ёс ярихуу!!!!!!!!!!!!!!!!!!! ?????????????????

4  |  0
ААК(202.131.249.14) 2021 оны 05 сарын 20

ШУДАРГА ОРЧИНД АМЬДРАХ САЙХАН БАЙХОО, МОНГОЛ БОЛ ЭХ ОРОН МӨН Ч ОДОО ӨНГӨРСӨН, ШУДАРГА ЗӨВ ЁС ЯЛАН ДИЙЛЭХ ЦАГ ИРЭХГҮЙ НЬ ЭЭ, ХҮН БҮР СОНГОЛТ АНХААРАХ ЦАГ БОЛСОН,,,ГЭНЭН ШҮҮ,,,,

2  |  0
Зочин(122.201.17.98) 2021 оны 05 сарын 22

Нууц амраг нь хүүхэдтэй болсон тул тэмцээнд оролцох эрхээ хасуулж байна ш дээ!!! Хорио цээрийн дэглэм зөрчихөд хариуцлага хүлээж байна. Гэтэл манай бөхчүүд ямар ч хариуцлага байхгүй. Бодох л асуудал!!!

5  |  1
Зочин(103.26.194.67) 2021 оны 05 сарын 23

Шударга шийдвэр хүн бүр адил гоё юм аа манайд байсан бол яахав дээ хүнд гай болоогүй гээд л уянгалаад замхраад өнгөрнө бид ийм шударга нийгмийн төлөө явмаар байна . Уянгалаг мо-яачуудаа

7  |  0
Сайн эо(103.26.193.161) 2021 оны 05 сарын 22

Сайхан эр шүү уул нь аврага болчихоор. Аса-гын дэвжээнийхэн аса шигээ пактлаад ониг шаагаад явах юм даа. Манай аса сайн бөх даанч тэнэгдүү золиг байгаад засрахгүй байсаар хөөгдөад холбоог чангаруулаад дараагийнхаа бөхчүүдэд их гай болсон юм.

7  |  0
Top