EURO 2020: Томас Мюллер эргэн ирсэн Германы шигшээ баг

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 20

Германы хөлбөмбөгийн холбооноос ирэх сард эхлэх Европын аваргын тэмцээнд оролцох бүрэлдэхүүнээ танилцууллаа.

2019 оноос хойш дасгалжуулагч Йоахим Лёвд дуудагдаагүй Матс Хуммельс, Томас Мюллер нар шигшээд багтсан нь гол онцлог байлаа. Франц, Португал, Унгартай хамт Үхлийн хэсэгт орсон Германы багт гэмтэлтэй хаалгач Марк-Андре тер Штеген, гэмтэлгүй ч ядарсан гэх Марко Ройс нар тоглохгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Германы шигшээ баг

Хаалгач - Лено (Арсенал), Нойер (Бавари), Трапп (Айнтрахт);

Хамгаалагч - Гинтер (Борусси Мёнхенгладбах), Гозенс (Аталанта), Гюнтер (Фрайбург), Хальстенберг, Клостерман (хоёул РБ Лейпциг), Хуммельс (Борусси Дортмунд), Кох (Лидс Юнайтед), Рюдигер (Челси», Зюле (Бавари);

Хагас хамгаалагч - Жан (Борусси Дортмунд), Горецка, Киммих, Мусиала (бүгд Бавари), Гюндоган (Манчестер Сити), Хаверц (Челси), Хофман, Нойхаус (хоёул Борусси Мёнхенгладбах), Кроос (Реал);

Довтлогч - Гнабри, Мюллер, Зане (бүгд Бавари), Фолланд (Монако), Вернер (Челси).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top