Олон улсын сонирхогчдын боксын холбооноос энэ сарын 21-нд Дубайд эхлэх Азийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээний шагналын санг зарлалаа.
Жин тус бүрт тивийн аварга болсон тамирчин 10 мянган ам.долларын шагнал хүртэх бол мөнгөн медаль 5000, хүрэл медальтан 2,500 долларын шагнал авах болжээ. Энэхүү тэмцээн нь олимпын наадмын өмнөх чухал сорилт болох юм.
Монголын шигшээ баг ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, эрэгтэй багийн дасгалжуулагч А.Гантулга, эмэгтэй багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очир нарын удирдлага дор оролцоно.
Эрэгтэй:
-Х.Энхмандах 52 кг
-Х.Энх-Амар 56 кг
-Э.Цэндбаатар 60кг (63кг)
-Б.Чинзориг 64 кг
-Б.Мишээлт 69 кг
-О.Бямба-Эрдэнэ 75 кг
Эмэгтэй:
-Л.Алтанцэцэг 51 кг
-О.Есүгэн 57 кг
-М.Намуун 60 кг
Сэтгэгдэл ( 0 )