Цар тахлын улмаас нэг жил хойшлогдсон Өмнөд Америкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 47 дахь удаагийн “Copa America -2021” тэмцээн ирэх зургаадугаар сарын 13-наас долоодугаар сарын 13-нд Аргентин, Колумби улсуудад зохион байгуулагдахаар болоод байсан билээ. Тус тэмцээн түүхэндээ анх удаа хоёр оронд явагдах болоод байсан ч Колумби улс тэмцээний зохион байгуулах эрхээсээ татгалзах хүсэлт гаргажээ.
Учир нь өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн Колумбид Ерөнхийлөгч Иван Дукегийн татвар нэмэх шийдвэрийн эсрэг ард иргэдийн тэмцэл гарч, одоо болтол намжаагүй байна. Мөн коронавирусний халдварын тохиолдлын тоо буурахгүй байгаа юм.
Тиймээс Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооноос тус тэмцээнийг дан Аргентинд зохион байгуулах шийдвэр гаргалаа.
Сэтгэгдэл ( 0 )