Станислав Поздняков: Токиод орос бөхчүүд доод тал нь 4 алт авах ёстой

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 21

ОХУ-ын ҮОХ-ны тэргүүн Станислав Поздняков Токиогийн олимпод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн шигшээ багийнханд ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байгаагаа мэдэгдлээ.

С.Поздняков “Манай бөхчүүд шилдгүүдийн тоонд багтдагаа даян дэлхийд харуулсан, баталсан. Яг одоо бол хамгийн шилдэг нь. Бид сонгомол, чөлөөтийн шигшээ багаас Токиод доод тал нь Риогийн 2016 оны олимпод үзүүлсэн амжилтаа давтахыг хүлээж байгаа. Гэхдээ мэдээж илүү их медаль авна гэдэгт итгэж байна” гэж РИА агентлагийн сурвалжлагчид ярьжээ.

Рио-де-Жанейрогийн олимпод ОХУ-ын сонгомол, чөлөөтийн баг 4 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж байв.

Рио 2016

Сонгомол

Алт

75 кг Роман Власов

85 кг Давит Чакветадзе

Хүрэл

130 кг Сергей Семёнов

Эмэгтэй чөлөөт бөх

Мөнгө

58 кг Валерия Коблова

69 кг Наталья Воробьёва

Хүрэл

75 кг Екатерина Букина

Эрэгтэй чөлөөт бөх

Алт

65 кг Сослан Рамонов

86 кг Абдулрашид Садулаев

Мөнгө

74 кг Аниуар Гедуев

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top