Японы Засгийн газар: Ямар ч байсан олимпын наадмаа хийнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 21

Ирэх долоодугаар сард Зуны олимпын наадмыг хүлээн авах Япон улсад цар тахлын байдал намжихгүй хэвээр байна.

Өнөөдөр (2021.05.21) Японд халдварын шинэ 5721 тохиолдол бүртгэгдэж, гурван өдөр дараалан, 5000-ыг давлаа. Тус улсад нийт халдварын тохиолдол 705,933-т хүрээд байгаа юм.

Тиймээс Японд Токиогийн олимпын наадмыг цуцлах, хойшлуулах талаар хэлэлцүүлэг, маргаан, шүүмжлэл хэдэн сарын турш огт тасрахгүй байна.
 
"Асахи шимбүн" сонины газраас энэ сарын 15-16-нд иргэдийн дунд санал асуулга зохион байгуулахад оролцогчдын 83 хувь нь Токиогийн олимпын наадмыг цуцлах, эсвэл хойшлуулах хэрэгтэй гэж хариулсан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн судалгаанд 69 хувь нь ингэж хариулж байснаас харахад эсэргүүцэж байгаа хүний тоо нэмэгджээ.

Гэвч ОУОХ, Японы Засгийн газар, Токио хотын захиргаанаас олимпын наадмыг төлөвлөгөө ёсоор хийх бодолтой байгаа гэнэ. "Асахи шимбүн"-д бичсэнээр Засгийн газрын хуралдаан дээр гишүүд “Ямар ч байсан олимпын наадмаа зохион байгуулна. Хийсэн ч, цуцалсан ч адилхан олон асуудал гарна” гэж ярилцсан байна.

ОУОХ-ны тэргүүн Томас Бах Токиогийн олимпын нээлтээс арав хоногийн өмнө буюу долоодугаар сарын 12-нд Японд ирнэ. Айлчлалын товоо ийнхүү эрт зарласан нь Токиогийн олимпын наадмыг төлөвлөгөө ёсоор хийх, цуцлах ямар ч бодол байхгүй байгаагаа харуулах зорилготой гэж шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.196) 2021 оны 05 сарын 21

1940 он Олимп болох жил. Хаана болох байсан бэ? гэвэл Токиод болох байлаа.

0  |  0

Зангараг(202.179.26.220) 2021 оны 05 сарын 21

Олимп болох ч Япон улс монголыг хар жагсаалтанд оруулж ямар ч монгол хүнийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглосон тул мрнголын тамирчид олипод оролцох аргагүй болов. Буруутан нь коммунист засаглал, УОК, МАН.

0  |  0
Top