Мэргэжлийн сүмо бөхийн Зуны тэмцээн Токио хотод үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр тэмцээний 13 дахь өдөр жонидан зиндааны түрүү бөх тодорлоо.
Жонидан зиндааны 35 дахь бөх Миягино дэвжээний Сэнхо Котомаэдаг ёритаоши мэхээр ялж, жонидан зиндаанд 7 даваатай түрүүллээ. Сэнхо бол япон аав, монгол ээжтэй. 18 настай, 185 см өндөр, 97 кг жинтэй. Чиба мужийн Ичихара хотод амьдардаг ч Улаанбаатарт төрсөн.
Тэрээр цэцэрлэгээс бага анги төгсөх хүртлээ Японд амьдарсан ч сүмо бөхийн секц дугуйланд хичээллэж байгаагүй гэнэ. Гэхдээ багшийнхаа ятгалгаар бага ангийнхны сүмогийн тэмцээнд орж, Зүүн Японы аварга шалгаруулах тэмцээний шилдэг 8-д орж байсан амжилттай. Дунд ангид орох үедээ Монголд буцаж, сагсан бөмбөгөөр хичээллэж байжээ. Ингээд ахлах ангид дэвшин суралцахаар болоод байхад нь 2019 оны тавдугаар сард их аварга Хакүхогоос урилга ирснээр ийнхүү Миягино дэвжээнд элсэхээр шийдсэн байна. Түүнийг бага ангиас нь ажиглан харж байсан сүмогийн секцийн багш нь Хакүход танилцуулж, их аварга зургийг нь үзээд авахаар шийдсэн ажээ. Аав нь бейсбол тоглодог байсан тул удам дамжсан тамирчин ч гэж хэлж болох. Багаасаа Японд өссөн, Монголд байхдаа япон хэлний “Сакура” сургуульд суралцаж байсан тул Японд дасаж зохих болов уу гэсэн зовлон үгүй.
Мэргэжлийн сүмод анхныхаа түрүүг авсан Сэнхо сэтгүүлчдэд “Багаасаа л сүмо болохыг мөрөөддөг байлаа. Хакүхо аваргыг шүтдэг, барилдааныг нь зэрагтаар үзээд унахаар нь уйлдаг хүүхэд байлаа. Одоо их аваргатай нэгэн дэвжээнд барилдаж байна. Аварга надад жин нэмэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Бэлтгэлээ сайн хийж, зиндаа ахихын төлөө хичээнэ. Хакүхо аварга шиг бөх болохыг хүсдэг” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 8 )
Эхэд нь бөхийн удам байгаа болов уу судалсан уу?
Дүүдээ амжилт хүсье! Шинэ залуу үе болон гарч ирж буй хүүхдүүд, дүү нартаа аваргын их амжилт ерөөцгөөнө үү! Урам хайрлаж сурцгаая! Монгол ахан дүүс минь ээ...
Yaasan ataarhuu humus ve ahihgu baih chgshg uurtchn ene huugiin ahih ahihgu hamaagu hudla mdku baij olon ym yriha bolimoor ymaa
Юун балай пялдага юм бичдэг юм бэ, Хакухогийн шавь ч гэх шиг, албан есоор зодог тайлж багш болоогуй амьтанд ямар юмных шавь байдаг юм бэ
Amjilt mundag bn
Японы турьхан хариугүй цусыг Монгол хүчирхэг цусаар сайжруулсан юм биз дээ. зая яахавээ, Дэлхийд япон ямонгол хоёр хоорондоо их төстэй юм билээ бүх талаараа
ЖИН ӨНДӨР НЬ САЯ 3 САРД ҮЗЭХЭД 187 cm 125 kg БОЛСОН БАЙНАЛЭЭШҮҮ\n
За да нжх ахихгүй байхаа