Тэрүнофүжи Нагояд Ёкозүна цолны төлөө барилдана

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 24

Өчигдөр Японы нийслэл Токиод мэргэжлийн сүмо бөхийн Зуны тэмцээн өндөрлөлөө. Ёкозүна цолтонгүй, дөрвөн арслантай эхэлсэн тус тэмцээнд Монголын озэнки Тэрүнофүжи итгэл төгс тэргүүллээ. Бусад арслангуудаас ялгаатай нь Тэрүнофүжи өөртөө итгэлтэй, алдаагүй барилдсан. Тэмцээний өмнө өвдөгний архаг гэмтлээ сэдрээж, бэлтгэл дутуу байж түрүүлсэн гэхээр бусдаасаа тасархай илүү байгаа нь харагдаж байна.

Их аварга Хакүхо гэмтэлтэй, ёкозүна Какүрюү зодог тайлсан энэ үед шинэ ёкозүна сүмогийн ертөнцөд тун хэрэгтэй, бөхийн хорхойтнууд хүсэн хүлээж байгаа. Манай бөх ирэх долоодугаар сарын тэмцээнд ёкозүна цолны төлөө барилдах болно. Японы сүмо бөхийн холбооны Шүүгчдийн зөвлөлийн тэргүүн Исэгахама ояката “Тэрүнофүжид Нагоя башёд ёкозүна цолны болзол сонсгох болно. Тэрээр сүүлийн нэг жилд гурав түрүүлсэн, хоёр башё дараалан түрүүллээ. Нагояд түрүүлэх, эсвэл үзүүрлэхэд ёкозүна цол олгох талаар ярилцана” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Манай бөхийн хувьд анх удаагаа ёкозүна цолны болзол сонсож байгаа нь энэ. Одоогийн бөхчүүдээс ёкозүна цолны төлөө дайралт хийсэн ганц бөх байгаа нь озэки Такакэйшёо. Нэгдүгээр сарын тэмцээнд аварга болохоор барилдсан Такакэйшёо эхний дөрвөн өдөр дараалан унаад бүтэлгүйтэж байв.  

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.124.20) 2025 оны 03 сарын 13

Хол илүү байна лээ, гол нь бэртлээс хол байгаарай. Олон түрүү хүсье.

2  |  0
Www(64.119.26.185) 2025 оны 03 сарын 13

Yostoi Dambiijaatai adilkhan shuu! Kkk tsarai bol yag

1  |  0
Иргэн(202.21.108.185) 2025 оны 03 сарын 13

Япочууд өөрийнхөө Дамбийжаа Кесенэсатод ганц түрүүлэхэд нь шууд ёкозуна цол өгч бсан . Манай бөхийг 2 дарааллан түрүүлчихээд бхад өгөхгүй гэж новширдог бна ш дээ.

5  |  0
зочин(192.82.70.156) 2025 оны 03 сарын 13

амжилт.

6  |  1
Уншигч(66.181.183.43) 2025 оны 03 сарын 13

Амжилт хүсье

7  |  0
Close menu