Японы нийслэлд өндөрлөсөн мэргэжлийн сүмо бөхийн Зуны тэмцээн озэки Тэрүнофүжигийн давамгайллаар өндөрлөлөө. Озэки цолоо эргүүлэн авсан башёдоо түрүүлсэн бөх сүмогийн түүхэнд Шёова эринээс хойш тохиолдож байсангүй. Жониданд унасан бөх дээд зиндаанд дахин дэвшиж, Эзэн хааны цом өргөж байсан явдал ч байхгүй. Энэ түрүү манай бөхийн хувьд 4 дэх нь бөгөөд озэки цолтой авсан анхны түрүү байлаа.
Ингээд түрүү бөхийн ярилцлагыг толилуулж байна.
-15 өдөр барилдаж дууслаа. Ямар сэтгэгдэлтэй байна?
-Улам их юм сурч, хичээх хэрэгтэй гэдгээ ойлголоо. Сүүлийн өдрийн барилдаанд ялагдсан болохоор олон юм дутуу байна гэсэн үг.
-Тэмцээний эхнээс л тасарч эхэлсэн. Сүүлийн өдөр хүртэл алдаа гаргалгүй, барилдахад хэцүү байсан уу?
-Тиймээ. 15 хоног бүх юм бодсоноор бүтнэ гэж байхгүй шүү дээ.
-Өвдөгний бэртэл яаж байна?
-Хэвэндээ байгаа. Ямар ч арга алга.
-Тэмцээний 14 дэх өдөр унаад ояката багштайгаа юу ярилцсан бэ?
-“Унасан болохоор чи өөрөө буруутай. Ингэж бодоод улам сайжрахын төлөө хичээ” гэж багш маань үргэлж хэлдэг. Үнэхээр ч тийм шүү.
-Та олон жил барилдаж чадах эсэхээ мэдэхгүй гэж хэлж байсан. Энэ хугацаандаа ёкозүна болох сон гэж бодож байна уу?
-Мэдээж олон жил барилдахыг хүсэлгүй яах вэ. Гэхдээ хэзээ юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй. Барилдаж байх цагтаа хамаг бүхнээ дайчлан гаргаад зодог тайлсан хойноо харамсах зүйлгүй байхыг хүсэж байна. Ирэх тэмцээн болтол бэлтгэлээ сайн хийнэ.
-Ёкозүна цолны талаар?
-Ёкозүна гэдэг болмоор байна гэж хүсээд болчихдог эд биш. Тийм болохоор аварга цолны төлөө хамаг хүчээрээ барилдаад ёкозна болж чадвал сайн хэрэг. Болж чадахгүй байсан ч яах вэ. Хамгийн гол нь хамаг байгаагаа шавхан хичээсэн шүү гэсэн бодолтой харамсах зүйлгүй байхад болно.
Сэтгэгдэл ( 9 )
Товч бөгөөд маш их ухаан агуулсан ярилцлага байна. Амжилт...
Товч бөгөөд маш их ухаан агуулсан ярилцлага байна. Амжилт...
Japanii irgen bolson.
Амжилт хүсьe
амжилт.
Аварга цолонд заавал хүрнэ шүү, амжилт
Uhaalag zaluu baina.
amjilt ulam ih amjilt
amjilt khusye! ukhaalag zaluu bn.