Энэ сарын 24-нөөс зургаадугаар сарын 1 хүртэл Дубайд Азийн аварга шалгаруулах боксын тэмцээн болох гэж байна. Тус тэмцээнд 17 орны 150 тамирчин хүч сорих болно.
Сонирхогчдын боксын АИБА холбооны тэргүүн Умар Кремлев тэмцээний өмнө шүүгчидтэй уулзаж, шударга шүүхийг хатуу санууллаа. Аль нэг улсын талд шүүсэн, авлига авсан шүүгч нарыг бүх насаар нь боксын спортоос хөөнө гэж анхааруулсан байна.
Булхайтай шүүлт, авлига АИБА холбоо ОУОХ-ны гишүүнчлэлээс хасагдах гол хүчин зүйл болсон. Тус холбоо Токиогийн олимпын наадмын боксын тэмцээнээ ч зохион байгуулах эрхгүй болоод байгаа билээ.
Энэ удаагийн Азийн АШТ шагналын сан тун өндөр байгаа. Жин тус бүрт тивийн аварга болсон тамирчин 10 мянган ам.долларын шагнал хүртэх бол мөнгөн медаль 5000, хүрэл медальтан 2,500 долларын шагнал авах болсон. Энэхүү тэмцээн нь олимпын наадмын өмнөх чухал сорилт болох юм.
Монголын шигшээ баг ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, эрэгтэй багийн дасгалжуулагч А.Гантулга, эмэгтэй багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очир нарын удирдлага дор оролцоно.
Эрэгтэй:
-Х.Энхмандах 52 кг
-Х.Энх-Амар 56 кг
-Э.Цэндбаатар 60кг (63кг)
-Б.Чинзориг 64 кг
-Б.Мишээлт 69 кг
-О.Бямба-Эрдэнэ 75 кг
Эмэгтэй:
-Л.Алтанцэцэг 51 кг
-О.Есүгэн 57 кг
-М.Намуун 60 кг
Сэтгэгдэл ( 1 )
Боксын шүүлт ч үнэхээр асуудалтай, гэхдээ энийг маш олон жил ярьж байгаа ч одоо болтол ямар ч ахиц гараагүй, цаашдаа ч гарна гэхэд хэцүү AIBA-ийн чадамж маш муу, авилгад нэвт идэгдсэн газар\n