Хятадад болсон эмгэнэлт тэмцээн

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 24

Хятадын баруун хойд хэсгийн Ганьсу мужид болсон гүйлтийн тэмцээн экстрим спортын түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй тэмцээний нэг боллоо. Цаг агаарын байдал гэнэт өөрчлөгдсөнөөс хорь гаруй тамирчин амиа алдсан байна. Яг юу тохиолдов?

Хуанхэ шилинь хэмээх уулын паркад ультрамарафоны тэмцээн болсон юм. Уралдааны замын 21 дэх километр дээр гэнэт цас орсноо мөндөр бууж, хүйтэн бороо асгаран, хүйтэн салхи шуурга тамирчдыг дайрчээ. Одоогийн байдлаар 21 тамирчин амиа алдсаныг зарлаад байгаа бөгөөд зохион байгуулагчид цаг агаар гэнэт өөрчлөгдөхийг огт мэдээгүй байсан гэнэ.

Цаг агаар муудангуут тэмцээнийг зогсоож, тамирчдыг эргүүлэн татаж эхэлсэн ч энэ хэсэг уулын хүнд зам байж таарчээ. Тиймээс аврах ажиллагаа саатаж, тамирчид тусламж авч чадалгүй хөлдөж нас барсан байна.

Уралдааны гараанд 172 тамирчин гарснаас 30 нь мэргэжлийн тамирчин байсан гэнэ. Байинь хотын дарга Чжан Сючэнь “Уулын хүнд замд тамирчид яг орж байхад гэнэт мөндөр бууж, хүйтэн бороо асгаж, хүчтэй шуурга болсон. Маш хүйтэрсэн тул уралдааныг зогсоож, аврагчдыг илгээсэн ч газар орны байдал, цаг агаарын нөхцлийн улмаас ажиллахад маш хэцүү байсан” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн. Аврах ажиллагаанд 700 аврагч, цэрэг дайчид ажиллан, дрон, радар-детектор ашигласан ч удсанаас 21 тамирчин амиа алдаж, найман хүн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна.

Амиа алдагсдын дотор ультрамарафоны алдарт тамирчин Лян Цзин байна. 31 настай энэ тамирчин Хятадын хэт холын зайн гүйлтийн хоёр рекордыг эзэмшдэг тамирчин байв.

Уралдааны нэгэн оролцогч “Мэргэжлийн тамирчид жингээ багасгахын тулд хувцас, хамгаалах хэрэгсэл авч явдаггүй. Тэд цаг агаар сайхан байна гэдэгт итгэж гүйдэг. Харамсалтай нь энэ удаад цаг агаар үнэхээр аймшигтай байлаа. Тамирчид ихэнх нь богино цамц, өмдтэй л гүйж байсан. Зохион байгуулагчид термо хучлага авч явахыг шаардаж байсан. Гэхдээ энэ хучлага нимгэхэн тул ийм гамшигт тус болоогүй” гэж ярьж байна.

Хятадын цахим сүлжээгээр Цаг агаарын албанаас огцом хүйтэрч, хүчтэй салхи шуурахыг анхааруулж байсан гэж бичиж байна. Гэвч зохион байгуулагчид тоосонгүй. Одоо Байинь хотод зохион байгуулагчид буруутай эсэхийг тогтоох мөрдөн шалгалт явагдаж байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хиймэл морьтон(220.125.129.173) 2025 оны 03 сарын 13

ХҮНТЭЙ ХҮН ШИГ ХАРЬЦАЖ СУРЧИХААД ХӨГЖИЛ ЯРИНА ШҮҮ ТЭНГЭР ЗАЯАТАЙ ХИЙМЭЛ МОРЬТОЙ ҮГЭЭГҮЙ ГУЙЛГАЧИН ҮХЭРНҮҮДЭЭ.\nХҮНИЙГ ХҮН ЧИГЭЭР НЬ ЭХЛЭЭД ХАРААД СУРЧИХ БОГИНО ХӨЛТЭЙ УРТ ЦЭЭЖТЭЙ БОСОО ОРООЛОНГУУДАА. БИ БОЛ ХЯТАДАД ДУРТАЙ БИШ. ТЭДНИЙ ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГОТ Л ДУРГҮЙ. СЭРЭМЖИЛЖ БАЙДАГ ЮМАА.

2  |  0
Зочин(117.111.1.34) 2025 оны 03 сарын 13

Хөлөрчихсөн хүмүүс хүйтэн бороонд осгосон байлгүйдээ чааваас.

3  |  1
Zochin(202.126.88.205) 2025 оны 03 сарын 13

Yund ni omoorohovdee hujaa l bol hujaa

9  |  10
Zochin (150.129.142.60) 2025 оны 03 сарын 13

Hunii gants Urs l bgaa huurhii aruyaval um maanii Bad me hum

7  |  0
Jamka(202.126.89.71) 2025 оны 03 сарын 13

21 hujaach gsn horogdojee haha

Зангараг(202.179.26.220) 2025 оны 03 сарын 13

Жаахан бороо ороход хөлдөж үхэж байдаг тамирчин гэж байдаг тэр нь хужаа нар.

Top