Олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн аварга, Энэтхэгийн чөлөөт бөхийн домог Сушил Кумар хүн амины хэргээр баривчлагдлаа.
37 настай Кумарыг сонгомол барилдааны 24 настай залуу тамирчны амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэж байна.
Энэ сарын 4-нд Нью Дели хотын спортын ордонд Энэтхэгийн чөлөөт бөхийн тамирчид талцан зодолдсон бөгөөд 24 настай Сагар Данкад хэмээх бөх амиа алдаж, түүний найз хоёр бөх хүнд гэмтжээ. Зарим хэвлэлд түүнийг буудсан гэж бичсэн байна.
Сушил Кумар энэхүү хэргийг гол зохион байгуулсан гэж гэрчүүд мэдүүлсэн. Хэргийн дараа Кумар оргон зайлсан ч энэ сарын 23-нд түүнийг Дели хотын ойролцоо баривчилсан байна. Түүний байгаа газрыг мэдээлсэн хүнд Цагдаагийн газраас 100 мянган рупийн шагнал амлаад байлаа.
Сушил өмгөөлөгчөөрөө дамжуулан, “Би ямар ч буруугүй. Цагдаа нар хэт нэг талыг барин, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
Medehchguinbaina.
Манай нөхрийг бол тас нуучихсан байгаа ш дээ. Нэр хүндийг нь бодож байнаа юм гэсэн ялгаагүй хүн алсан бүүр бяцлаад алчихаа биздээ. Манйа улс үнэн утаггүй болсон крөнхий сайд нь нэрийг нь зарлана гээл байдаг шантаажилж байгаад юи салгадаг хүн шиг
Олоимпийн хагас шигшээ барилдаан дээр шүүгчид мэдэгдэлгүйгээр өрсөлдөгчийнхөө чихийг хазаж байсан зэрлэг гар даа.