Токио олимпын үеэр өдөрт 60 мянган шинжилгээ авна

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 24

Токиогийн олимпын наадмын үеэр өдөрт 50-60 мянган PCR шинжилгээ авах юм байна. Тамирчид, дасгалжуулагчид болон тэдэнтэй хавьтсан бүх хүнийг өдөр бүр шинжилгээнд оруулж байх юм.

Токиогийн олимпын наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Сэйко Хашимото онлайн хэвлэлийн бага хурал дээр “Өдөр бүр 50-60 мянган шинжилгээ хийх болно. Тамирчин, дасгалжуулагчаас бусад олимпын наадмын оролцогч хүмүүс эхний 3 өдөр л шинжилгээнд хамрагдана” гэж мэдэгджээ.

Токиогийн олимпын наадам долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8 хүртэл Токио хотод явагдана. Одоогийн байдлаар гадаадын үзэгчдийг олимпод оролцуулахгүй байх шийдвэр гарсан байгаа. Харин дотоодын үзэгчдийн асуудлыг ирэх зургаадугаар сард шийдэх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Залуур(202.179.26.220) 2021 оны 05 сарын 24

Токиогийн олимп монголчуудад хамаагүй болсон. Хар жагсаалтанд орсон гэжуугаа.

0  |  0
Top