Бокс: Азийн АШТ-д хэн түрүүлэх вэ?

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 25

Сүүлийн үед боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистан, Казахстан улсуудын хоорондын өрсөлдөөний талбар болоод байгаа. Энэ хоёр улсын өрсөлдөөн рингнээс хальж, медалийн тоогоор нэгнийгээ даван гарах гэж янз бүрээр оролддог болсон нь булхайтай шүүлт, авлига бокст дэлгэрэхэд ихэд нөлөөлсөн билээ.

Тиймээс ч Сонирхогчдын боксын АИБА холбооны тэргүүн Умар Кремлев тэмцээний өмнө шүүгчидтэй уулзаж, шударга шүүхийг хатуу сануулсан.

2015 онд багийн дүнгээр Казахстан тэргүүлсэн бол сүүлийн хоёр тивийн аваргын тэмцээнд Узбекистан илүүрхсэн. Казахстаны Вести агентлагаас Азийн АШТ-ий жин тус бүрт хэн түрүүлэх магадлалтайг гаргажээ.

49 кг

Өнгөрсөн Азийн аваргын тэмцээний аварга, АИБА-гийн чансааг тэргүүлэгч, Узбекистаны Нодиржон Мирзахмедов хамгийн боломжтой тамирчин, мөн хамгийн хүчирхэг нь. Түүний дараа Энэтхэгийн Дипак нэрлэгдэж байна.

52 кг

Казахстаны Сакен Бибосынов ДАШТ-ий хүрэл медальт тамирчин. Түүнтэй сүүлийн ДАШТ-ий финалд шалгарсан Энэтхэгийн Амит, Узбекистаны Шахобидин Зоиров хоёр өрсөлдөнө.

56 кг

Энэ жинд дэлхийн аварга, Азийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч, Узбекистаны  Миразизбек Мирзахалилов байгаа. Тэр жилийн өмнө олимпын эрхээ авчихсан. Медалийн төлөө Энэтхэг, Таиланд, Хятадын тамирчид өрсөлдөх болно.

60 кг

Монголын аварга Э.Цэндбаатар мэдээж түрүүлэх хамгийн боломжтой тамирчин. Харин Казахстан, Узбекистан улсууд Серик Темиржанов, Абдумалик Халаков гэсэн залуу тамирчдаа илгээжээ.

64 кг

2019 оны ДАШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Маниш Каушик гол хүн. Түүнтэй Казахстаны Закир Сафиуллин, Узбекистаны Элнур Абдураимов, Монголын Б.Чинзориг нар өрсөлдөнө.

69 кг

Казахстаны Абылайхан Жусупов, Узбекистаны  Бобо-Усмон Батуров нар финалд шалгарах байх. Тэдэнтэй Японы Оказава л өрсөлдөх болно.

75 кг

Казахстаны Абильхан Аманкул, Филиппиний Эумер Марсиал хоёрыг нэрлэх байна. Узбекистанаас залуу тамирчин Саиджамшид Жафаров гарах бол Энэтхэгийн Айниш Кумар маш аюултай өрсөлдөгч.

81 кг

Мөн л Казахстан, Узбекистаны дуэль. 2019 оны ДАШт-ий шөвөгт үлдсэн Бекзад Нурдаулетов, Дилшодбек Рузметов нарын хувьд энэ тивийн аварга хэн нь илүүгээ үзүүлэх тэмцээн болно. Тэдэнтэй Энэтхэг, Хятад, Тажикистан, Таиланд тамирчид өрсөлдөх байх.

91 кг

Казахстаны Василий Левит, Узбекистаны Санжар Турсунов.

+ 91 кг

Казахстаны Камшыбек Кункабаев Узбекистаны Баходир Жалоловыг 2017 оны дэлхийн аварга дээр ялсан ч дараа нь хоёр дараалан ялагдаад байгаа. Тэдний хэн нэг нь аварга болох нь тодорхой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top