Мэргэжлийн сүмо бөхийн тэмцээн болгоны дараа явагддаг ёкозүнагийн зөвлөлийн хуралдаан Токио хотын Кокүгикан ордонд өчигдөр (2021.05.24) боллоо.
Зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг тус зөвлөлийн тэргүүн Яно Хиронори сэтгүүлчдэд танилцуулав.
- Озэки Тэрүнофүжи ирэх Нагоя башёд ёкозүна цолны төлөө барилдана. Гэхдээ одоогоор хэд ялбал аварга болгоно гэж тодорхой тоо хэлэх болоогүй байна. Мэдээж барилдааны агуулгыг харна. Адилхан нэг даваа ч яаж барилдсанаас шалтгаалж үнэлгээ өөр болно. Гэмтэл бэртлээр зиндаа доошлоод буцан ирж, түрүүлнэ гэдэг гайхамшигтай. Бөхийн хорхойтнуудын сэтгэлийг татсан гэж бодож байна.
- Их аварга Хакүход өгсөн сануулга үргэлжилж байгаа. Хакүхо долоодугаар сард эргэн ирж, барилдана гэдэгт итгэж байна. Гэмтлээ эдгээгээд залуу бөхчүүдийн өмнө нэг ёсны хана, шалгуур болох хэрэгтэй байгаа. Ирэх башёд зодог тайлах эсэхээ шийдэхээр барилдана гэж Хаккакү ерөнхийлөгч хэлсэн. Бид тэр үгэнд нь итгэж, дахин боломж олгосон тул Нагояд барилдах хэрэгтэй.
- Озэки Асаноямад зөвлөлийн гишүүд урам хугарснаа илэрхийлсэн. Хөл хорионы дэглэм зөрчсөн гэхээр удирдаж байгаа ояката багштай нь ч ярих хэрэг гарч байна. Цол өндөр байх тусам бөхчүүдийн хүлээх хариуцлага бас өндөр байх ёстой.
Сэтгэгдэл ( 15 )
Цол өндөр байх тусам бөхчүүдийн хүлээх хариуцлага бас өндөр байх ёстой. Нээрээ шударга ёс зүй гэдэг чинь энэ байна даа Монголын бөхийн холбооны малнуудаа
Бэртэл нь хөндүүрлээд байх шиг байсан. Эмчилгээ сайн хийлгэж гам сайн барих хэрэгтэй. Ёокозуна цолыг авахдаа л авна
Yokozuno Hakuho 7 r sard uzuur turuunii, ozeki Terunofuji mon uzuur turuunii toloo barildana. Ta buhend amjilt husie.
Зөв дүгнэжээ
Шүүгчид зөв шийдвэр гаргалаа гэж дүгнэж байна.
Сэтгэл зүйд нь нөлөөлөх гэж их оролдсон доо Япончууд. Эхлээд моноёо. Илт давсан байхад шүү. Дараа нь үснээс татлаа гэж. Анхаарал дээд зэргээр төвлөрч байж барилдана шүү дээ. Иймэрхүү сэтгэл зүйд нөлөөлөх оролдлого бөх хүнд их хортой. Тэр нь нь ч үр дүнд хүрч дараа нь үснээс татлаа гэж унаж бгаа юм.
Чи чадна, Ган-Эрдэнэ ээ, амжилт!
Барилдааны агуулга харна гэдэг нь болж өгвөл өгөхгүй байх гэсэн муу санаа. Гуйж биш гуядаж авнаа гол нь хуучин бэртэл сэдрэх вий болгоомжтой байвал.
Гуядаж авна ёкузана г
Сая 2 барилдаанд бас л муухай хавчисан даа угна унаагүй үснээс татсанг санаандгүй байлаа гэж бодоход бүтэн хөмрөөд дээшээ харцан бөхийг тохой түрүүлж хүрсэн гэдэг бас л муухай байсан урьд нь ийм юманд бүтэн эргэсэн бна гээд л давааг өгч байхыг харсан
Барилдааны агуулга харна гэнэ. Гуцаж байгаам шүү. 3 дараалж түрүүлвэл яаж ч барилдсан хэд ч давсан өгөхгүй яадаг юм?
Амжилт Ганэрдэнээ
MUNDAG BN AMJILT
Амжилт.
Keep going Zindaa for sport. Always your reader