EURO 2020: Реалгүй Испанийн шигшээ баг

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 25

Испанийн хөлбөмбөгийн холбооноос ирэх сард эхлэх Европын аваргын тэмцээний бүрэлдэхүүнээ танилцууллаа.

Испанийн шигшээ баг түүхэндээ анх удаа Реал Мадрид багийн тоглогчгүй том тэмцээнд орох боллоо.

Дасгалжуулагч Луис Энрике энэ талаар “Карвахаль, Рамос хоёр гэмтэлгүй байсан бол дуудах байсан. Баг болгон тоглогчоо шигшээ багт илгээхийг хүсч байгааг би ойлгож байна. Гэхдээ тэд бас гэмтэлтэй тоглогчоо дуудахгүй байхыг хүсдэг” гэж тайлбарласан байна.
 


ИСПАНИЙН ШИГШЭЭ БАГ

Хаалгач: Унаи Симон (Атлетик), Давид Де Хеа (Манчестер Юнайтед), Роберт Санчес (Брайтон).

Хамгаалагч: Хосе Гайя (Валенси), Хорди Альба (Барселона), Пау Торрес (Вильярреал), Эмерик Лапорт, Эрик Гарсия (хоёул Манчестер Сити), Диего Льоренте (Лидс), Сесар Аспиликуэта (Челси).

Хагас хамгаалагч / довтлогч: Коке, Маркос Льоренте (хоёул Атлетико), Педри, Серхи Бускетс (хоёул Барселона), Ферран Торрес, Родри (хоёул Манчестер Сити), Тиаго Алькантара (Ливерпуль), Фабиан Руис (Наполи), Дани Ольмо (РБ Лейпциг), Микель Ойарсабаль (Реал Сосьедад), Жерар Морено (Вильярреал), Альваро Мората (Ювентус), Адама Траоре (Вулверхэмптон), Пабло Сарабия (ПСЖ).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top