Жүдо: Г.Отгонцэцэг ДАШТ-д оролцоно

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 25

Казахстаны жүдо бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Ерлан Алпысбаев ирэх зургаадугаар сарын 6-13-нд Унгарт болох ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээ танилцууллаа. Энэ жил анх удаагаа олимпын наадам, ДАШТ нэг жил явагдаж байгаа юм. Цар тахлын улмаас хэдхэн хоногийн зайтай жүдо бөхийн хоёр том тэмцээн явагдахаар боллоо. Тиймээс улс бүр ДАШТ-д хэнийг илгээх тал дээр өөр өөр тактиктай байгаа. Японы шигшээ баг сэлгээний тамирчдаа ДАШТ-д явуулах бол зарим орон олимпын багаа тэр чигээр нь оролцуулж байна.

ДАШТ-д түрүүлсэн жүдоч чансааны 2000 оноо авах бол мөнгөн медальтан 1400, хүрэл медальт бөх 1000 оноо авах юм.

Ерлан Алпысбаев “Дэлхийн аваргын өмнөх сүүлийн цугларалт эхэллээ. Найман эмэгтэй жүдоч оролцоно. 48 кг-д Г.Отгонцэцэг, Абиба Абужакынова хоёр барилдана. Ер нь залуучууддаа боломж олгож байгаа” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

КАЗАХСТАНЫ ШИГШЭЭ БАГ

Эрэгтэй

1. Гусман Кыргызбаев (-60 кг)

2. Магжан Шамшадин (-60 кг)

3. Елдос Жумаканов (-66 кг)

4. Жансай Смагулов (-73 кг)

5. Аңсарбек Гайнуллин (-73 кг)

6. Дидар Хамза (-81 кг)

7. Ислам Бозбаев (-90 кг)

8. Ерсултан Музаппаров (-90 кг)

9. Ерасыл Кажыбаев (+100 кг)
 


Эмэгтэй
 

1. Отгонцэцэг Галбадрах (-48 кг)

2. Абиба Абужакынова (-48 кг)

3. Нурсулу Ералиева (-52 кг)

4. Севара Нишанбаева (-57 кг)

5. Молдир Нарынова (-70 кг)

6. Зере Бектаскызы (-70 кг)

7. Камила Берликаш (+78 кг)

8. Назгуль Маратова (+78 кг)
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.40) 2021 оны 05 сарын 27

Отгоо маань Казакстандаа тасархай л даа

1  |  0
дэмжигч(64.119.21.176) 2021 оны 05 сарын 28

Отгоо дүүдээ амжилт хүсье.Олимпийн эрхээ аваарай!.Амжилт чинийх Сэтгэл Монгол байхад болоо шүү дээ.

3  |  0
Top