FIBA3x3: Олимпын эрхийн тэмцээн маргааш эхэлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 25

3x3 сагсан бөмбөгийн олимпын эрхийн тэмцээн энэ сарын 26-31-нд Австрийн Грац хотод болно.

Манай эмэгтэй баг Токиогийн олимпын эрхээ авчихсан байгаа бол эрэгтэйчүүд энэ тэмцээнээс эрх авахын төлөө өрсөлдөх юм. 
 

МОНГОЛЫН БАГИЙН ТОГЛОЛТЫН ХУВААРЬ
 

01:30 – Монгол-Польш /05.26/

03:35 – Монгол-Турк / 05.26/

01:30 – Монгол-Чех /05.28/

03:35 – Монгол-Бразил /05.28/
 


Монголын шигшээ А хэсэгт багтсан бөгөөд хэсгээс хоёр баг цааш шалгарна. Нэгээр гарсан баг С хэсгийн 2, хоёроор гарсан баг С хэсгийн түрүү багтай тоглох юм.

Тэмцээнийг MNBA SPORTS TV Channel суваг шууд дамжуулан үзүүлнэ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top