Дубайд өчигдөр (2021.05.24) эхэлсэн Азийн аварга шалгаруулах боксын тэмцээнд Афганистан, Бахрейн, Индонез, Энэтхэг, Иран, Ирак, Казахстан, Киргиз, Кувейт, Лаос, Монгол, Филиппин, Катар, Шри-Ланк, Тажикистан, АНЭУ, Узбекистаны нийт 150 тамирчин оролцож байна.
Кувейт улс анх удаа эмэгтэй боксчдоо олон улсын тэмцээнд илгээсэн бол Энэтхэг, Казахстан, Узбекистан улсууд 20 хүнтэй бүтэн баг явуулжээ.
Манай улсаас 13 тамирчин оролцож байгаагаас эхний өдөр тулалдсан гурван боксчин бүгд ялалт байгуулсан. Өнөөдрийн тулаанууд УБ цагаар 22 цагаас эхлэх юм.
Хоёр дахь өдрийн оноолт
49 кг-д О.Өнөболд Киргизийн Мирлан Туркбай Уулутай таарсан. Мирлан бол энэ жингийн түрүүлэх магадлал өндөр тамирчдын нэг.
52 кг-д Х.Энмандах Афганистаны Маликзадатай тулалдана.
64 кг Б.Чинзориг Казахстаны Закир Сафиуллин хэмээх хүчтэй өрсөлдөчгтэй таарсан байгаа. Закир Ираны Ашкана Резаиег ялсан.
91 кг Э.Эрдэнэбаяр Киргизийн Ырысбек уулу Рустамтай өрсөлдөнө.
51 кг Л.Алтанцэцэг Тажикистаны тамирчин Sumaiya Qosimova-тай.
57 кг О.Есүгэн Энэтхэгийн тамирчин Jaismine-тай таарсан.
60 кг М.Намуун Казахстаны Римма Волосенкотой тулалдах болсон.
Сэтгэгдэл ( 4 )
Sain
Ойлгомжтой, стануудад хавсайдуулаад дуусах юм байна, станы хэдэн орноос л аварга авцгаана даа
Өнөболд мундаг байлаа\n
Amjilt dvv nartaa hicheegerei