Хабиб Флойдын 100 сая ам.долларын саналаас татгалзжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 25

UFC холбооны аварга асан дагестан тулаанч Хабиб Нурмагомедов АНУ-ын мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Флойд Мэйведерээс 100 сая ам.долларын тулааны санал хүлээн авсан ч татгалзсан байна.
 


Хабибын менежер Али Абдель-Азиз Sportskeeda-д ярилцлага өгөхдөө “Хабибыг зодог тайлсны дараа түүнд маш олон төрлийн санал ирсэн. Мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Флойд Мэйведер түүнд тулалдах юм бол 100 сая доллар өгье гэж амлаж байлаа. Флойдоос та нар асуугаарай. Хабиб тэр бүхнээс татгалзаж, “Би ээждээ зодог тайлна гэж амласан. Хэлсэн үгэндээ хүрнэ” гэж хариулсан” гэж хэлсэн байна.

Хабиб Нурмагомедов 2020 оны намар Жастин Гэтжиг ялсныхаа дараа холимог тулаанчийн замналаа төгсгөж байгаагаа зарласан. Тэр нийт 29 тулалдаанд оролцож, нэг ч ялагдаагүй их спортоо орхисон юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
123(192.82.71.7) 2021 оны 05 сарын 28

Sda chin ain bhgui yu

0  |  0
aw(66.181.161.89) 2021 оны 05 сарын 25

puuu gants gangan tulaan hiichihgui de khabib mine

0  |  0
Top