Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний олимпын хороо хамтран “Токио-2020” олимп, паралимпын наадамд оролцох Монголын баг тамирчдыг вакцинжуулж дууслаа.
Өнөөдөр баг тамирчдын хамгийн сүүлчийн ээлж буюу ширээний теннис, жүдо, чөлөөт бөх, цана, гимнастик, хүндийн өргөлтийн шигшээ багийн 100 орчим тамирчин, дасгалжуулагч вакцины давтан тунгаа хийлгэлээ.
Ингэснээр Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний олимпын 15, паралимпын 7 нийт 300 гаруй хүнд бүрэн дархлаажуулалт хийгдлээ.
Вакцин хийх үйл ажиллагааг стандартын дагуу, халдвар хамгааллын нарийн дэг журмыг баримтлан, нэг урсгалаар Спортын төв ордонд зохион байгууллаа.
Сэтгэгдэл ( 0 )