Пермьд сурагч багш руугаа хутгатай дайрчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 25

ОХУ-ын Пермийн хязгаарын Березники хотод аравдугаар ангийн сурагч Роман Долбеев хутга барин эмэгтэй багш руугаа дайрчээ.

Татарстаны Казань хотын сургууль дээр халдлага болсноос яг 10 хоногийн дараа дээрх хэрэг гарсан байна. Казанийн сургууль дээр 19 настай Ильназ Галявиев гал нээж, есөн хүний аминд хүрч, 21 хүнийг шархдуулсан билээ. Тэгвэл Березники хотын лицейн сурагч, 16 настай Роман Долбеев цүнхэндээ урт хутга хийж ирэн, багшийнхаа биед гурван хүнд шарх үлдээжээ.

Багш эмэгтэйд яаралтай хагалгаа хийсэн байна. Түүний биеийн байдал одоо тогтвортой болжээ.

Багш руугаа халдсан сурагчийг баривчилсан байна. Түүний эцэг, эх нь Сочид амарч байсан учир өвөөг нь сургууль дээр дууджээ. Сурагч даруухан, шүлэг бичдэг, аниме сонирхдог байсан талаар ангийнхан нь ярьсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top