Английн Манчестер Юнайтед багийн дасгалжуулагч асан Алекс Фергюсон Европын лигийн финалд тоглох багаа дэмжихээр хамт онгоцоор явсан байна.

Европын лигийн финалын тоглолт энэ сарын 26-нд Польшийн Гданьскт явагдах бөгөөд Манчестер Юнайтед Испанийн Вильярреал багтай өрсөлдөнө.

Сэр Алекс Фергюсон МЮ багийг 1986-2013 онуудад удирдаж, Премьер лигт 13, Английн Цомын тэмцээнд 5, Аваргуудын лигт хоёр удаа түрүүлж байв.

Сэтгэгдэл ( 0 )