FIBA3x3: Монголын баг олимпын эрхийн төлөө 2 ялалт байгууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 27

Энэ сарын 26-31-нд Австрийн Грац хотод 3x3 сагсан бөмбөгийн олимпын эрхийн тэмцээн өчигдөр (2021.05.26) эхэллээ. 

Эрэгтэй, эмэгтэй багууд тус бүр олимпын 4 эрхийн төлөө өрсөлдөж байна. Манай багийн хувьд эмэгтэй баг Токиогийн олимпын эрхээ авчихсан байгаа бол эрэгтэйчүүд энэ тэмцээнээс эрх авахын төлөө тоглoж байгаа.
 


Монголын шигшээ А хэсэгт багтсан бөгөөд хэсгээс хоёр баг цааш шалгарна. Нэгээр гарсан баг С хэсгийн 2, хоёроор гарсан баг С хэсгийн түрүү багтай тоглох юм.

Тэмцээнийг MNBA SPORTS TV Channel суваг шууд дамжуулан үзүүлж байна.
 


Манай баг эхний тоглолтоо Польшийн багтай хийж, 22:18 яллаа. Анх удаагаа нэг тоглолтод 22 оноо авч, гараагаа амжилттай эхлүүлэв.
 


Дараагийн тоглолтод Туркийн багийг 21:13 ялснаар хоёр тоглолтын дараа хэсгээ тэргүүлж эхэллээ.
 

С хэсэгт Францын баг тэргүүлж байна.

МОНГОЛЫН БАГИЙН ТОГЛОЛТЫН ХУВААРЬ

5-р сарын 28 - 01:30 – Монгол-Чех

5-р сарын 28 - 03:35 – Монгол-Бразил

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top