Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат Спорт-олимпизмийн нэрт зүтгэлтэн Ардын багш, Гавъяат тамирчин, Мехико-1968 олимпийн анхны хүрэл медальт, Мэргэн ноён хутагт овгийн Чимэдбазарын Дамдиншарав, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавъяат дасгалжуулагч Чимэдбазарын Насантогтох нарын амьдрал замналын тухай “Дэлхийд данстай ах дүү хоёр” ном саяхан уншигчдын гар дээр очсон билээ.
Монгол улсын чөлөөт бөх, жүдо бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ах дүү хоёр алдартны тухай өгүүлсэн энэхүү номыг Доржхандын Төрмөнх бичиж, редактораар нь Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн Жүгдэрийн Отгонцагаан, Цэрэндагвын Одгэрэл нар ажиллажээ.
Өчигдөр /2021.05.28/ Ардын багш, Гавъяат тамирчин Чимэдбазарын Дамдиншарав Токиогийн олимод оролцох чөлөөт бөхийн шигшээ багийн бэлтгэлийг үзэж сонирхох үеэрээ номоо бэлэг болгон гардуулж, үнэтэй зөвлөгөө өглөө.
Ч.Дамдиншарав багш “Манай чөлөөт бөхийнхөн эрэгтэй баг 1980, эмэгтэй баг 2012 оноос хойш олимпын медаль аваагүй байгаа. Залуус та бүхэнд ард түмэн их найдаж байгаа шүү” гэж хэлсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Ч.Дамдиншарав багш “Манай чөлөөт бөхийнхөн эрэгтэй баг 1980, эмэгтэй баг 2012 оноос хойш олимпын медаль аваагүй байгаа. гэнэ үү их л удаж дээ уг нь ороод л байсан даа хөөрхий