Тусгаарлалтад байхдаа амиа алдсан эмэгтэй ГЭРЭЭСЛЭЛ ҮЛДЭЭСЭН байжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 05 сарын 28

Өчигдөр /2021.05.27/ Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн гурван давхраас 30 орчим насны эмэгтэй унаж, нас барсан тухай мэдээлсэн.

Энэ хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс шалгаад, урьдчилсан байдлаар талийгаачийг амиа хорлосон гэх дүгнэлт гаргажээ.

Талийгаач нь тавдугаар сарын 23-ны өдөр коронавирусний шинжилгээнд хамрагдаж, халдвар авсан болох нь батлагдаад байжээ.

Улмаар дүүргийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдан эмчлэгдэж байгаад амиа алдсан байна. Тэрээр нас барахаасаа өмнө нөхөртэйгээ холбогдож, гэрээслэл үлдээсэн аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.70.61) 2021 оны 05 сарын 31

Хүний өвчилдөггүй өвчинөөр өвдсөн биш яахав дээ эмчлүүлээд тэсээд л гарахгүй яасан тэвчээргүй сэтгэлийн тэнхээгүй юм б дээ. Залуучууд хатуу хөтүүг даадаг сэтгэлийн тэнхээтэй баймаар юмаа.

0  |  1
хүн(202.126.89.48) 2021 оны 05 сарын 30

хүн чанараа гээсэн юмнуудаас болж хайран сайхан амь. эдгэрдэг хэн ч халдвар авч болох өвчин ш дээ. нийгэмд аймшгийн сөрөг мэдээлэл өгч сэтгэлзүйгээр наадаж 2 талцуулж байгаа төр засгийн буруу ш дээ.

2  |  1
дэм(202.21.107.34) 2021 оны 05 сарын 29

Өвчтөнүүдэд сэтгэл зүй зөвлөгөө өг эдгэдэг өвчин бүү гадуурх.сэтгэл зүйн дарамтад орсон бна.

2  |  0
Top