Фэйсбүүкийн сугалаанд мөнгөө алдсан иргэн амиа хорлохыг завджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 18

Энэ сарын 13-ны өдөр Цэргийн төв эмнэлгийн Хордлогын үндэсний төвд олон тооны эм ууж, хордсон эмэгтэй хүргэгдэж иржээ.

Хохирогч эмэгтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооноос хүргэгдэж ирсэн бөгөөд тэрбээр найзындаа байх үедээ олон тооны эм ууж, амиа хорлохыг завдсан байна.

Хохирогч эмэгтэй эм уух болсон шалтгаанаа тайлбарлахдаа "Фэйсбүүкийн сугалаанд оролцож, их хэмжээний мөнгө алдсан учраас амьдрахыг хүсээгүй" гэжээ. Одоогоор дээрх эмэгтэй хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа ба биеийн байдал нь сайжирсан байна.

Дашрамд сануулахад, сүүлийн жилүүдэд цахим орчинд олны танил хүмүүс болон зарим группийн админууд хууль бусаар эд бараа амлаж, иргэдийн дунд сугалаа явуулах болсон. Энэ нь цахим залилангийн нэг хэлбэрт тооцогддог бөгөөд өнөөдрийн байдлаар хохирогчдын тоог тогтоох боломжгүй байна гэдгийг албаныхан хэлдэг.

Энэ төрлийн залилан нь олны танил хүн, төсөл хөтөлбөрийн нэрийг барьж цахим орчинд дагагчдын тоогоо нэмэгдүүлж, тэдний дунд уралдаан зарлах,  зэргээр итгэлийг  олж авдаг. Улмаар таны сэтгэл хөдлөлд тулгуурлан, түргэн баяжих боломжийг санал болгож, үүндээ хөрөнгө оруулахыг хүсдэг. Эцэст нь иргэд эд хөрөнгөөрөө хохирдог бөгөөд хохирсон тохиолдол бүрт хуулийн байгууллагад ханддаггүй байна. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dabar(66.181.161.85) 2022 оны 03 сарын 20

tsahim gemt heregtei tentseh gazar uuniig zohitsuulj boliulahgui bol fs r duuren tiim iim ym tegbel ugnu inter gesn humuus ilshirch bn shuu

1  |  0
Zuzu(202.55.188.98) 2022 оны 03 сарын 21

Teneg yum shg yunda online sugalaa ntrt ordiin ter xvnee ogt tanixgv bj

1  |  0
Bi(31.0.37.178) 2022 оны 03 сарын 21

Ene neterr live hiigeed yum zaraad baigaa humuus er ni tatvar tuldig yum uu?

4  |  0
Bi(31.0.37.178) 2022 оны 03 сарын 19

Ene neterr live hiigeed yum zaraad baigaa humuus er ni tatvar tuldig yum uu?

1  |  0
Зочин(202.126.89.66) 2022 оны 03 сарын 20

Од хэн билээ дээ Монголын Үндэсний ТВ-ийн хөтлөгч залилагч нэг хүүхэн өөртөө жаахан анхаараач ээ\nБайнга чанаргүй худлаа зүйл рекламдаж сугалаа ажиллуулдаг

5  |  0
zzzzz(66.181.186.87) 2022 оны 03 сарын 18

iim yumand itgej baydag belenchlekh ork setgekhuy

2  |  0
Top