-СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛД МОНГОЛ УЛС 5081 САЯ ЛИТР СОГТУУРУУЛАХ УНДАА ҮЙЛДВЭРЛЭСЭН-
Өчигдөр буюу наймдугаар сарын 26-ны өдөр хүргэн нь хадам аавынхаа амь насыг хохироосон гэмт хэрэг гарсан байна.
Тодруулбал, Увс аймгийн Өмнөговь сумын нутагт 39 настай эрэгтэй Ч гэгч нь архидан согтуурсан үедээ хадам аавыгаа зодож, амь насыг нь хохироожээ. Хэрэг гарах үед тэд хамтдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх ба үл ялих зүйлээс болж маргалдаж, ийнхүү нэгнийхээ амь насыг хохироосон байжээ. Улмаар хэргийн холбогдогчийг саатуулж, Увс аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна.
Гэмт хэрэг гарч байгаа хамгийн том үндсэн шалтгаан нь архидалт гэдгийг албаныхан хэлж байна.
Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн 54.4 хувь нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 6.7 хувь нь Хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг, 14.6 хувь нь Танхайрах гэмт хэрэг, 10.9 хувь нь Хулгайлах, 0.6 хувь нь Согтуугаар амиа хорлосон байна.
Харин гэмт хэрэг үйлдэгдсэн газраар нь авч үзвэл гэмт хэргийн 39.4 хувь нь гэр орон сууцанд, 26.4 хувь нь гудамж талбайд, 15.2 хувь нь олон нийтийн газар үйлдэгджээ. Хэргийн гаралтыг улирлаар нь харуулбал 33.7 хувь нь өвөл, 31.9 хувь нь хавар, 16.6 хувь нь зун, 17.6 хувь нь намар; 1,2,3,4,5,6,12 саруудад илүүтэй үйлдэгдсэн байна.
Гараг, цагаар нь харуулбал даваа, мягмар, лхагва, баасан гарагуудад, 19-06 цаг буюу шөнийн цагаар илүүтэй үйлдэгджээ.
Харин гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн тухайд 53.5 хувь ажилгүй, 24.6 хувь нь хувийн хэвшилд буюу хувиараа бизнес эрхлэгч, 10 хувь нь малчин, 4.5 хувь нь төрийн албан хаагч, 3.3 хувь нь оюутан гэх судалгаа гарчээ.
Сонирхуулахад, сүүлийн таван жилд 5081 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэж, 2325 сая литрийг импортолсон тухай статистик мэдээлэл бий.
Сэтгэгдэл ( 4 )
ugaasaa cherchgii dogschin ter dorvoduud!!!
Ядаж байхад агсан хог вэ. Хувхай дөрвөд чинь
ene arhi zarah udruudiig hyzgaarlah heregtei
Ene arhi geech baliar ymiig buur horigloochee tusgai mash changa huuli gargah heregtei