Амиа хорлохыг завдсан хоёр иргэнийг ГССҮТ-д эмчилж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 11 сарын 18

Гэмтэл согог судлалын үндэсний төвд амиа хорлохыг завдсан хоёр иргэн хүргэгдэн ирж, сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Өчигдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн 37 настай эрэгтэй эхнэртэйгээ муудалцсаны улмаас амиа хорлохыг завджээ. Тэрбээр хашаанаас өөрийгөө боомилж ухаан алдсан байсныг эмнэлэгт хүргэсэн байна.

Мөн өдөр Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах ... орон сууцны 704 тоотод суух 20 настай эмэгтэй, гэрийнхээ хаалганаас өөрийгөө боомилж амь насаа хохироохыг завджээ. Одоогоор тухайн иргэний биеийн байдал тогтворжиж, ГССҮТ-т эмчлүүлж байгаа аж.

Статистик тоон мэдээллээс үзэхэд, 24 цагт дунджаар 4-5 хүн амиа хорлож нас бардаг байна. Энэ тохиолдолд цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж, тухайн иргэнийг амь насаа хохирооход нөлөө орсон эсэхийг нягталдаг байна. Улмаар тухайн иргэнийг амь насаа хохирооход хүргэсэн этгээд гарч ирвэл түүнд эрүүгийн хэрэг үүсгэж хуулийн хариуцлага хүлээлгэдэг.

Харин амиа хорлохыг завдсан иргэдэд хуулийн хариуцлага тооцох эрхзүйн боломж байдаггүй. Зөвхөн шалтгаан нөхцөлийг тогтоож, цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгүүлж, харьяа хороо дүүргийн хамтарсан багт мэдээлэл хүргүүлдэг ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хуц(66.181.183.195) 2021 оны 11 сарын 18

Эхнэртээ гомдож амиа хорлохыг завдсан эрэгтэйг амиа хорлохыг завдсан эмэгтэйтэй хамт нэг тасагт хэвтүүлээчээ, юмыг яаж мэдэхэв сайхан шэр бүл үүсэж магадгүй

3  |  1
Top