Жирэмсэн эмэгтэй гэр бүлийн маргааны улмаас амиа хорложээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 06 сарын 03

Хэнтий аймагт гэр бүлийн маргааны улмаас бие давхар эмэгтэй амь насаа хохироосон харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, тус аймгийн “Дархан сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийгөө боомилсон байдалтай эмэгтэй хүн нас барсан байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Мэдээллийг албаныхан шалгахад, тус тоотод суух 36 настай эмэгтэй өөрийгөө гэрийн баганаас улаан өнгийн даавуугаар боомилсон байдалтайгаар ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байжээ.

Хэргийн газраас эд мөрийн баримтаар улаан өнгийн даавуун уяа хураан авч, Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Талийгаач зургаан сартай бие давхар байсан бөгөөд гэр бүлийн маргааны улмаас амь насаа хохироосон болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.26.229) 2022 оны 06 сарын 05

odoo uyiin erliiz huriliizuud aimar har bagaasaa shalig zavhai esteg eh ni dan hulgaichuud aimar,iim niigend bi l lav huuhdee uldeehgui ter erliiz hurliizuud amidardag baigaa biz

0  |  1
Bi(178.195.12.218) 2022 оны 06 сарын 06

Yavch amia horlohgvi,allaga. Sn shalga,

3  |  0
А(192.82.90.25) 2022 оны 06 сарын 06

Жоохон тэвчээр дутсан гэнэ үү, тэвчээрээ шалгах гэж хүнтэй ханилахгүй ш дээ. Бузар дэв шингэсэн хормой султай эрчүүд хүүхнүүдээс болж бгаам да.

10  |  1
Зочин(103.10.21.229) 2022 оны 06 сарын 06

Жоохон тэвчээр дутсан бна хэцүү юм зөндөө л байдаг тэрийг сөрж чаддаг байх нь хамгаас чухал шүү залуусаа

2  |  6
Зочин(66.181.161.55) 2022 оны 06 сарын 03

Эвий дээ. Ямар ч хэцүү юм. 2 хүний амь шүү дээ бурхан минь яасан бөх зүрхтэй юм бэ.

2  |  1
Зочин(203.91.118.150) 2022 оны 06 сарын 03

Даанч яав даа

1  |  0
Top