EURO 2020: Английн шигшээ багийн урьдчилсан бүрэлдэхүүн

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 28

Английн шигшээ багийн дасгалжуулагч Гарет Саутгейт Европын АШТ-д оролцох шигшээ багийн урьдчилсан бүрэлдэхүүн болох 33 тоглогчийн нэрсийг зарлалаа. Евро 2020 тэмцээний өмнө Английн баг Австри, Румыны багтай нөхөрсөг тоглолт хийх юм.

Хаалгач: Дин Хендерсон (Манчестер Юнайтед), Сэм Жонстон (Вест Бромвич), Жордан Пикфорд (Эвертон), Аарон Рэмсдейл (Шеффилд Юнайтед).

Хамгаалагч: Трент Александер-Арнолд (Ливерпуль), Бен Чилуэлл, Рис Жеймс (хоёул Челси), Конор Коуди (Вулверхэмптон), Бен Годфри (Эвертон), Харри Магуайр, Люк Шоу (хоёул Манчестер Юнайтед), Тайрон Мингс (Астон Вилла), Жон Стоунз, Кайл Уокер (хоёул Манчестер Сити), Киран Триппьер (Атлетико, Испани), Бен Уайт (Брайтон).

Хагас хамгаалагч: Жуд Беллингем, Жейдон Санчо (хоёул Борусси Дортмунд), Фил Фоден (Манчестер Сити), Жек Грилиш (Астон Вилла), Жордан Хендерсон (Ливерпуль), Жесси Лингард (Манчестер Юнайтед), Мэйсон Маунт (Челси), Кэлвин Филлипс (Лидс), Деклан Райс (Вест Хэм), Букайо Сака (Арсенал), Жеймс Уорд-Проуз (Саутгемптон).

Довтлогч: Доминик Кэлверт-Льюин (Эвертон), Мэйсон Гринвуд, Маркус Рэшфорд (хоёул Манчестер Юнайтед), Харри Кейн (Тоттенхэм), Рахим Стерлинг (Манчестер Сити), Олли Уоткинс (Астон Вилла).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top