Увсын домогт 7 харын нэг, Ази тивийн аварга Б.Намжим Гавьяат тамирчин боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 28

Монголын чөлөөт бөхийн алтан үеийн нэгэн төлөөлөгч, Увсын 7 харын нэг, аймгийн арслан Б.Намжим Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнууллаа.

Б.Намжим нь 1972 оны Мюнхены олимпод долоодугаар байрт шалгарч байсан. ДАШТ-д дөрөв оролцож, бүгдэд нь шагналт байрт шалгарч байсан, 1973 оны Азийн аварга болж байв. Монголын бөхчүүдээс хамгийн анх дэлхийн аваргын тэмцээнд айрагдсан бөх бол Б.Намжим. 

Улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт 5 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байсан. 1967 оны Бүх ард түмний спартакиад наадмын аварга, 1963 оны Бүх ард түмний спартакиадад хүрэл медаль хүртсэн түүний хөдөлмөр, амжилтыг ийнхүү төр үнэллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Suvdaa(202.55.188.36) 2021 оны 05 сарын 29

bayr hurgiye

1  |  0
Top