Хөл хорионы дэглэм зөрчсөн Рюүдэн 3 башё барилдах эрхээ хасууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 28

Японы сүмо бөхийн холбооноос цар тахлын үеийн хөл хорионы дэглэм зөрчсөн дээд зиндааны бөх Рюүдэнд гурван башё барилдах эрхийг нь хассан шийтгэл оноолоо. Мөн шавиа хянаж чадаагүй Такадагава оякатагийн зургаан сарын цалинг 20 хувиар хасах болсон байна. Рюүдэн өнгөрсөн Зуны тэмцээнд барилдаагүй тул Нагоя башё, Намрын тэмцээнд оролцохгүй. Банцүкэ нь макүшитад унах бололтой.

Рюүдэн Сүмогийн холбооны хөл хориог зөрчин, өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 12-ноос 2021 оны нэгдүгээр сарын 20 хүртэл нууц амрагтайгаа 25 удаа уулзсан байна. Энэ 25 тохиолдлын ихэнх нь тэмцээний дундуур болсон байжээ. Такадагава дэвжээнд коронавирусний халдвараар сүмо бөх нас барж, ояката нь уушигны үрэвслээр эмнэлэгт хэвтэн, холбооноос хатуу хөл хорио тогтоогоод байсан юм.  

Рюүдэний хэрэг мөн л шар хэвлэлийн мөрдлөгөөр ил гарсан. Рюүдэн 2019 оны 11 дүгээр сард хуримаа хийсэн. Гэвч 2018 онд танилцсан бүсгүйтэйгээ уулзсаар байжээ. Бүсгүй 2020 оны гуравдугаар сард бие давхар болсноо түүнд хэлсэн ч Рюүдэн төрүүлж болохгүй хэмээн эсэргүүцсэнээр хүүхдээ авахуулсан байна. Тэдний явдлыг мэдсэн эхнэр нь Такадагава оякатад мэдэгдэж, ояката Зуны тэмцээнд барилдуулаагүй юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
овид(139.5.219.130) 2021 оны 05 сарын 29

Боовны даралттай сумоч бас байдаг л юм байна

0  |  1
Top