Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Гавьяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Одод Гавьяат дасгалжуулагч цол хүртээлээ.
Самбо бөхийн Дэлхийн таван удаагийн аварга, жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын алт, хүрэл, ААШТ-ий хошой алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од 2008 онд зодог тайлж, дасгалжуулагчийн албанд шилжсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж, тамирчдаа тив, дэлхий, олимпын наадамд амжилттай бэлтгэн, оролцуулсан билээ.
Сэтгэгдэл ( 2 )
odoo tegeed ulsad 1 ch tatvar tuluj baigaagui hun heden sayiihaa tsalin tetgeveree togtoolgood or suraggui alga boldog yumlda..
yuunch aihter togoochiin malgai shig yum umustsiin