Энэ сарын 26-31-нд Австрийн Грац хотод 3x3 сагсан бөмбөгийн олимпын эрхийн тэмцээн явагдаж байна. Эрэгтэй, эмэгтэй багууд тус бүр олимпын 4 эрхийн төлөө өрсөлдөж байгаа. Манай багийн хувьд эмэгтэй баг Токиогийн олимпын эрхээ авчихсан байгаа бол эрэгтэйчүүд эрхээ хараахан аваагүй байна.
Монголын шигшээ А хэсэгт багтсан бөгөөд хэсгээс хоёр баг цааш шалгарч, нэгээр гарсан баг С хэсгийн 2, хоёроор гарсан баг С хэсгийн түрүү багтай тоглох юм.
Манай баг эхний тоглолтоо Польшийн багтай хийж, 22:18 ялсан. Дараа нь Туркийн багийг 21:13 ялсан.
Харин өчигдөр болсон сүүлийн хоёр тоглолтод ялагдал хүлээж, хэсгээсээ шалгарч чадсангүй.
Монгол – Чех 16-21
Монгол –Бразил10-18
Манай шигшээ баг ирэх долоо хоногт Унгарын Debrecen хотноо олимпын эрхийн төлөөх сүүлийн тэмцээндээ орно.
Сэтгэгдэл ( 12 )
Boloogui bnaa\n
Сүүлийн 2 тоглолтыг Польшийн шүүгч худлаа шүүж манай багийг ялагдуулсан. Тэгээд Польш 2-оор гарсан. Яахаараа Польшийн баг байгаа зоонд Польш шүүгч шүүдгийн мэдэхгүй
ДЭЛХИИН ДЭВЖЭЭ БОЛ ХОЛ БАЙНАА ДАСГАЛЖУУЛАГЧ, АМ ТУЛГАА Л МУЛТ МУЛТ ҮСРЭЭД БАЙСНААС БИШ ТОГЛОЛТ УР ЧАДВАР ХОЛ ДУТУУ БАЙНАА ОЛИМПООС БААРАГГҮЙ МЁДАЛ ГЭЖ ТВ МЭДЭЭЛЛЭЭР ҮЛГЭР ЯРИСАН ЭНЭ БОЛ МӨРӨӨВӨЛ ЗҮҮД БАЙЛАА
тоглолтын хувьд сайн бсан холын зайн шидэлтүүд л их сайн бмаар санагдсан амжилт хүсье залуусаа эхний 2 тоглолт үнэхээр сн бсан
Азидаа том байхад болондоо. Дэлхий арайл хол байна.
Манайхан олимпод орох шилдэг 8-д яагаад ч багтахгүй юм билээ. Худлаа мундаг гэж гэсээр байгаад бидэнд хэт өндөр хүлээлт үүсгэчихсэн юм байна гэдгийг сая л харлаа. Бодитой байцгаая. Эрэгтэйчүүд шилдэг 8-д бол сураггүй гэдгийг нь л ойлгоод илүү юм шаардалгүй байцгаая.
Амжилт хүсье залуус даа
бүсээсээ ч гараагүй бхад бүсийнх нь жагсаалтыг хараад л 3 р байранд орлоо гээд чаачдаг овоо гар вээ
Бразилыг хожих бсан юм Манай багт 2-3 удаа алдаа буруу өгсөн Тоглолт нь нэг л болж өгөөгүй Ямар нэгэн хүч нөлөөлөвүү??? Дараагийн тэмцээнд амжилт хүсье! Дайчин залуусаа үргэлж дэмжинээ
3-r bair baihdaa yahavdee, redaktor ene ter bn uu\n
3 р байр гэхгүй ээ..Хэсэгтээ 3 т орлоо гэнэ шүү дээ..Хүрэл медаль гэж ойлгогдоод байна.
Анхан шатны группээсээ ч гарч чадахгүй байгаа баг яаж тэмцээнд түрүүлэх вэ дээ, тэрэний оронд Ангараг гаригруу пуужин Монгол хөөргөнө гэвэл үнэнд арай ойр байх